| |
Эхнэрээ хөнөөчихөөд цогцосыг нь ачаад явж байжээ
Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа хийхэд Баянзүрх дүүргийн 18-р хороонд оршин суух 27 настай эмэгтэй Б гэгч нь гадны нөлөөтэй амь насаа алдсан байсан бөгөөд цогцос нь уг машины тээшинд байжээ. Тиймээс хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Уг хэрэгт сэжигтнээр тооцон Төв аймгийн Угтаал сумын харьяат 27 настай эрэгтэй Г гэгчийг холбогдуулан шалгаж эхэлжээ.
Тухайн үед "Хөрс” төвийн орчимд байсан эх сурвалж хэлэхдээ "Тэнд маш олон цагдаа ирсэн байсан. Юу болсныг сонирхон очиход тэнд нэлээд цус асгарсан харагдсан. Тэр эмэгтэй нас бараад тийм ч удаагүй байсан байх. Машин доор асгарсан цусыг хараад иргэн цагдаад дуудлага өгсөн юм шиг байна билээ” хэмээсэн юм.
Энэхүү хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь мөн л гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байж болзошгүй юм байна.Учир нь хэрэгт сэжиглэгдсэн Г нь амиа алдсан Б гэх эмэгтэйгийн нөхөр байсан талаар баттай эх сурвалж мэдээлсэн. Мөн тэд нэг хүүтэй байсан гэх мэдээлэл байгаа юм. Амиа алдсан бүсгүйг машины тээшнээс олох үед түүний хүзүү болон гарны бугуй хэсэгт боолгосон ором байжээ. Тэгэхээр сэжигтэн залуу эхнэрээ боож хөнөөчихөөд нуун далдлахаар машиныхаа тээшинд ачаад явж байсан нь энэ бололтой.