| |
Видео
Шинэ мэдээ
Хучлагатай машин дотроос хоёр хүний цогцос олджээ
Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цэлмэг" хотхоны гадаа хучлагатай байсан автомашинаас хоёр хүний цогцос олджээ.
Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт болсон цасан шуурганы үеэр автомашины хучлага сөхөгдөхад эрэгтэй, эмэгтэй хоёр хүний цогцос байгааг иргэд хараад цагдаа дуудсан аж. Одоогоор ямар шалтгаанаар амиа алдсаныг нь тогтоохоор шүүх шинжилгээний хүрээлэнгийнхэн ажиллаж байгаа юм байна. Дашрамд, тус автомашин он гарснаас хойш "Цэлмэг" хотхоны гадаа хучлагатайгаа байсан гэнэ.