| |
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх ЖДҮХС-гийн зээл авсан уу
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд, албан тушаалтнуудын асуудал нэлээн хурцдаж, Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барихад хүргээд буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газраас ЖДҮХС-гаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооц, хариуцлага тооцож чадахгүй бол огцор хэмээн гарын үсэг цуглуулж байгаа юм. Харин Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ-ыг тараахаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гарын үсэг цуглуулж эхлэхээр болоод байна.
Гэтэл дайран дээр дажин гэгчээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх Б.Энх-Амгалангийн ХХААХҮ-ийн сайдад явуулж байсан албан бичиг ил болоод байна. Албан бичигт "ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг танаа Тэгшрэх гурван эрдэнэ" ХХК-иас ирүүлсэн "Титан хийц" ухаалаг тавилгын төсөлтэй МУ-ын Ерөнхий сайд танилцаад салбарын яамны зүгээс бололцоотой арга хэлбэрээр дэмжих чиглэл өгсний дагуу төслийг танд хүргүүлж байна" гэжээ.
Б.Анир