|
Видео

Шинэ мэдээ

Нурмагомедовтой тулаан хийхийг Ф.Мэйуэзер зөвшөөрчээ

Нурмагомедовтой тулаан хийхийг Ф.Мэйуэзер зөвшөөрчээ

Америкийн боксчин Флойд Мэйуэзер UFC-гийн тулаанч Хабиб Нурмагомедовтой зөвхөн боксын дүрмээр тулалдахад бэлэн байгаа гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр 2017 онд Ирландын Коннор МакГрегортой хийсэн тулаанаас олсон мөнгөнөөс 100 сая ам.доллароор илүү мөнгийг олох бодолтой байгаагаа хэлсэн байна. 
Тулаан хийх хамгийн боломжтой газар бол Лас-Вегас гэдгийг Ф.Мэйуэзер онцолжээ. Тэрбээр цааш нь ярихдаа "Нурмагомедов тулааны үеэр болон түүний дараа мэргэжлийн тамирчны ёсоор бие зөв авч явах хэрэгтэй” гэдгийг сануулсан байна.
UFC 229 тулаанд МакГрегорыг ялсан Х.Нурмагомедов "ширэнгийн хаан”-ыг тодруулахын тулд тулаан хийе гэсэн саналыг Мэйуэзерт тавьсан билээ. Америкийн боксчин уг саналыг хүлээн аваад телевизийн CBS, Showtime, MGM Grand сувгуудад хандан "мөнгөө бэлдэж байх”-ыг сануулжээ.
Харин Хабибын эцэг бөгөөд дасгалжуулагч Адбулманал Нурмагомедов ярихдаа "хоёр тамирчны тулаан Орост болох ёстой” гэсэн байна.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler