| |
Мэнни Пакьяогийн гэмтэл хөнгөн учир "ЗУУНЫ ТУЛААН" ХОЙШЛОХГҮЙ
"Зууны тулаан" гэж яригдаж байгаа хоёр шилдэг боксчны халз тулаан ирэх тавдугаар сарын 2-нд Лас-Вегаст болох билээ. Энэ жилийн хамгийн дуулиантай үйл явдалд гарцаагүй тооцогдох энэ тулааны шагналын сан нь 250 сая доллар. Дэвжээнд гарсныхаа төлөө Америкийн Флойд Мэйвезер 150 сая доллар хүртэх бол Филиппинийн Мэнни Пакьяо 100 сая доллар авахаар гэрээ хийжээ.
Гэтэл цагтаа шуугиулж байсан Леннокс Льюис.Майк Тайсон нарын тоглолт 40 саяын үнэ хүрч байсан юм. Тэр тулаанаас Тайсон 17,5 сая долларын шагнал авч байжээ. Боксын түүхэнд хөнгөн жингийн боксчдын тулааны бай шагнал хэзээ ч 250 сая долларт хүрч байгаагүй билээ.
Энэ хоёрын өрсөлдөөнийг үзэхийг бокс сонирхогчид хамгийн ихээр хүсч байгаа болохоор "Зууны тулаан" гэж нэрлэгдээд байгаа юм. Өнгөрсөн зуунд ийм тодотголтой гурван тулаан болсноос алдарт Мохаммед Али.Жо Фрэзер хоёрын 1971 оны тоглолт тод үсгээр бичигдсэн түүхтэй. Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар одоогийн тоглолт нэр хүндээрээ өмнөх супер тулаануудыг давж гарах нь нэгэнт тодорхой болжээ.
Олны анхаарлыг ийм их татаж байгаа тулаан хойшилж магадгүй боллоо гэсэн яриа шуугиан дэгдээх шахав. Учир нь, Флойд Мэйвезерийн багийн зүгээс Мэнни Пакьяо гэмтсэн гэсэн яриа гаргажээ. Тэдний нотолж байгаагаар бол Мэнни Пакьяо бэлтгэлийн үеэр зүүн тохойгоо гэмтээсэн аж. Харин үүнийг Филиппин боксчны тал үгүйсгэлээ. "Мэнни Пакьяо бэлтгэлээ хийж байна. Бэлтгэлийн явцад гэмтэл их бага хэмжээгээр гардаг. Үүнийг дэвэргэж байгаад харамсч байна. Тоглолт шударга болох ёстой. Нэгнээ сэтгэл зүйн дарамтад оруулахаар оролдоно гэдэг өөр том ялагдал. Энэ тулаан товлосон өдөртөө заавал болно" гэж Мэнни Пакьяогийн төлөөлөгч мэдэгдлээ.
Мэргэжлийн бокст цөөнгүй жин байдаг. Мэнни Пакьяо наймд нь дэлхийн аварга болсон нь мэргэжлийн боксчдын хамгийн дээд үзүүлэлт нь юм. Харин Флойд Мэйвезер таван жингийнх нь бүсний эзэн. Тэрээр мэргэжлийн боксын дэвжээнд 47 уда гарч бүгдэд нь ялалт байгуулсны 26-г нь хүнд цохилтоор буулган авчээ. Пакьяо нь 64 тулааны 57-д нь ялж, гуравт нь хүнд цохилтоор ялагдаж, хоёрт нь тэнцжээ.
Ирэх тавдугаар сарын 2-нд Лас-Вегасын МСЗМ Сгапй-д болох хоёр боксчны тулаанд хэн ялах вэ гэсэн асуулт олны анхаарлыг их татаж байна. Асар их мөнгөөр үнэлэгдэж байгаа болохоор шоу төдий болно гэсэн яриа хүчээ авч байгаа юм. Тэгвэл Флойд Мейвезерийн дасгалжуулагч үүнийг үгүйсгэлээ. Тэрээр"Энэ тоглолтын үнэ цэнийг мөнгө алдагдуулаад байна. Хоёр боксчин зөвхөн мөнгөний төлөө тоглож байгаа юм биш. Тэд бол өнөө цагийн брэнд болсон тамирчид. Хэн нь шилдэг вэ гэдгээ тодруулна. Бид энэ талаас нь харж байгаа. Мэдээж тэд их мөнгө авна. Гэхдээ мөнгөнөөс илүү үнэ цэнтэй зүйл бий. Энэ бол ялалт. Үүнийг хоёулаа хүсч байгаа гэж ярьжээ. Тэгвэл алдарт боксчин Эвандес Холифилд"Үнэхээр гайхалтай тулаан болно. Цагтаа намайг Тайсонтой тулалдахад ч дэлхий нийтийн анхаарал ийм хүчтэй байгаагүй билээ. Миний бодлоор тоглолт эи тэнцүү өрнөнө. Эцсийн дүнд Мэнни Пакьяо онооноор ялна" гэж ярьсан байна.
Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр энэ тулаанд Флойд Мейвезер ялах магадлал 60 хувь байгаа юм. Хэрвээ тэр ялагдвал даагза нэхэх гэж үзнэ. Гэвч Мэнни Пакьяо дахин тулалдахгүй гэж хэлчихсэн учраас түүнд ийм боломж гарахгүй ажээ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН