Мэргэжлийн
боксын рингэнд 47 тулаанд огт ялагдаагүй Флойд Мейвейзер ийнхүү 48 дахь
тулаанаа авч, WBC, WBO болон WBA холбооны аваргын бүсний эзэн болж
байгаа юм. WBC холбооноос шинэчлэн урласан нэг сая ам.долларын үнэ
бүхий, гол хэсгийн логог алтаар бүрсэн, нийтдээ 3000 гаруй маргад эрдэнэ
шигтгэсэн энэ бүсэн дээр Флойд, Мэнни нарын зураг, мөн WBC-гийн экс
ерөнхийлөгч Хосе Сулайман, боксын домог Мухаммад Али нарын зургийг
сийлсэн бүсийн эзэн боллоо.
300 сая ам.доллараар үнэлэгдсэн АНУ-ын боксчин Флойд Мейвейзер,
Филиппиний тулаанч Мэнни Пэкьяо нарын тулаан таван жил яригдсаны эцэст
баталгаажиж ийнхүү өчигдөр тулалдсан юм.