|
Видео

Шинэ мэдээ

Нобелийн шагналт Ледерман таалал төгсчээ

Нобелийн шагналт Ледерман таалал төгсчээ

Америкийн физикч, Нобелийн шагналт Леон Ледерман тус улсын Айдахо муж улсын Рексберг хотод 96 насандаа таалал төгссөн тухай "Science News” цахим хуудсанд мэдээлжээ.
Профессор Ледерман лхагва гарагт таалал төгссөн гэдгийг түүний эхнэр мэдээлсэн байна. Леон Ледерман 1922 оны долдугаар сарын 15-нд Америкийн Нью-Йорк хотод ЗХУ-аас цагаачлан ирсэн еврей гэр бүлд төржээ. 1943 онд химийн салбарт бакалаврын зэрэг хамгаалсан боловч тэрбээр энэ үед хэдийнэ физикт дурласан байв.
Ледерман дайны дараа Колумбын их сургуулийн физикийн факультетэд элсэн орсон бөгөөд 1951 онд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1988 онд мэргэжил нэгт хоёр хамтран зүтгэгчийн хамтаар нейтроны бөөмийн төрлүүдийн нэгийг нээснийхөө төлөө Нобелийн шагнал хүртсэн байна.
Ледерман бол зөвхөн шинжлэх ухаанд судалгаа хийгээд зогсохгүй түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан гэж "Science News” цахим хуудсанд онцолжээ.
Түүний сэтгүүлч Дик Терезитэй хамтран бичсэн Хиггсийн бозоны тухай "The God Particle” буюу "Эгэл бөөмсийн хаан” номыг 1993 онд хэвлэсэн байна.
 
Д.Жаргал 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler