|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Kофи Аннан таалал төгсчээ

Kофи Аннан таалал төгсчээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Нобелийн энхтайвны шагналт Кофи Аннан Швейцарь улсын Бернь хотын эмнэлэгт нас барсан байна. Тэрээр 1938 онд гана улсын Кумаси хотод мэндэлсэн бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 10-аад жил ажилласан, африк гаралтай цорын ганц зүтгэлтэн байсан юм.

Түүнийг нас барсантай холбогдуулан НҮБ-ын одоогийн тэргүүн Антонио Гутерриш, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын нэр нөлөө бүхий эрхмүүд хүндэтгэл үзүүлж, эмгэнэл илэрхийлсээр байна. Түүний дотор Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди "Дэлхий ертөнц зөвхөн Африкийн нэрт дипломатч, хүмүүнлэгийн ажилтнаа алдаад зогсохгүй олон улсын энхтайван, аюулгүй байдлыг тууштай сахиулагчаасаа хагацлаа” гэж мэдэгджээ. Мөн "Кофи Аннан сан”-гаас түүнийг амьдралынхаа мөч бүрийг дэлхийн амар амгалан, шударга ёсны төлөө зориулсныг мэдээлсэн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler