| |
Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүн Путин биш, Трамп биш, энэ...
Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте тэргүүтэй 2017 оны зуун хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг Time сэтгүүл уншигчдынхаа саналаар тодруулжээ.
Энэ судалгаа нь, ням гариг буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болсон ба үр дүнг харьцуулан мэдээлсэн байна. Филиппиний удирдагчид уншигчдын 5% нь саналаа өгсөн гэж тайлбарласан.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдод саналын 3%, Ромын Пап Гэгээн хутагт Франсис, Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтс, мөн түүнчлэн Facebook-ийн Марк Цукерберг нар түүний ард оржээ.
Яг нэг жилийн өмнөх ийм зэрэглэл тогтоох судалгааг АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Берни Сандерс, 2015 оны жагсаалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүлсэн байдаг.
Шинэ зэрэглэлд Владимир Путин зөвхөн 2% санал авсан байна. Уншигчдын мөн 2% БНХАУ-ын улсын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британий Ерөнхий сайд Tереза Мэй, Германы канцлер Ангела Меркель, Tesla болон S aceX компаниудын тэргүүн Илона Маск, дуучин Lady Gaga, Beyonce болон бусдын төлөө саналаа өгсөн аж.
М.Баяр