|
Видео

Шинэ мэдээ

Владимир Путин АНУ-ыг шүүмжиллээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт АНУ-ыг шүүмжилж, АНУ Сири улсын асуудалд маш зохион байгуулалтгүй, ойлгомжгүй байр суурийг баримталж байна хэмээн хэлсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр ерөнхийлөгч Путин ерөнхий сайд Дмитрийн Медведев тэргүүтэй төлөөлөгчдөө АНУ-ын эрх баригчидтай хэлэлцээр хийлгэхээр явуулахад бэлэн байна хэмээн хэлсэн юм. Гэсэн Америкийн тал Оросын эрх баригчдыг хүлээн авахгүй гэсэн хариу өгсөн тухай Кремлээс мэдэгджээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин Казахстанд айлчлах үеэрээ олон улсын терроризмын эсрэг Исламын шашинт орнуудыг нэгдэхийг уриалаад АНУ-ын Исламын улс бүлэглэлийн эсрэг баримталж буй байр суурийг шүүмжилсэн байна.

Путин, "Бид ОУ-ын терроризмын эсрэг тэмцэж байгаа Оросын үйл ажиллагааг шүүмжилж, энэ асуудлаар шууд хэлэлцээр хийхээс татгалзаж буй АНУ-ыг ойлгохгүй байна. Миний харж байгаагаар АНУ Исламын улс бүлэглэлийн эсрэг ажиллагаа явуулж байгаа гэх боловч тус бүлэглэлтэй тэмцэж байгаа нь тодорхой харагдахгүй байна. АНУ- манай эрх баригчидтай хэлэлцээр хийхээс татгалзаж байгаа нь Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэх тухай юу ч ярихыг хүсэхгүй байгааг харуулж байна” гэсэн юм.

Мөн Владимир Путин Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэлд Америк болоод бусад тоглогчидтой хамтарч ажиллахад бэлэн гэдгээ онцлон дурдсан байна.

Э.Лхагва

Time.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler