| |
Видео
Шинэ мэдээ
Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр дахиад л Путин тодорчээ
Америкийн "Forbes” сэтгүүл манай гарагийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг гаргажээ. Жагсаалтад нийт 74 хүн бий.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 4 удаа дараалан энэхүү жагсаалтыг тэргүүллээ. "Путин бараг дэлхийн өнцөг буланд бүрд Орос орны нөлөөг түгээн дэлгэрүүлж чадлаа. Эх орондоо, Сирид төдийгүй бүр Америкийн сонгууль дээр хүртэл Путин хүссэн бүхнээ хийж байна” гэж Форс сэтгүүл бичжээ.
Хоёрдугаар байранд Америкийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, тэрбумтан Дональд Трамп оржээ. Гуравт Германы канцлер Ангела Меркель бичигдсэн бол айргийн тавд Хятадын тэргүүн Си Зинпинь, Ромын пап Франциск багтсан байна. Харин АНУ-ын Нөөцийн сангийн тэргүүн Жанет Йеллен 6, "Microsoft”-г үндэслэгч Билл Гейтс 7, "Google"-г үндэслэгч Ларри Пейж 8, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 9, "Facebook”-н Марк Цукерберг 10-т оров.
АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обама 48 бол Английн Ерөнхий сайд Тереза Мэй 13, Францын Франсуа Олланд 23, Японы Ерөнхий сайд Синдзо Абэ 37, Америкийн Төрийн нарийн бичиг болох гэж байгаа Рекс Тилерсон 24 (ExxonMobil-н тэргүүн), Сирийн Ерөнхийлөгч Башар Асад 63-т жагсчээ. Түүнчлэн НҮБ-ын ерөнхий нарийн бичиг Антониу Гутерриш, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте 70, "Аль-Каида"-гийн толгойлогч Айман аз-Завахири 71-р байранд бичигдсэн байна.
М.Цогзолмаа, www.mnews.mn