|
Видео

Шинэ мэдээ

Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч асан Ли Мён Бакт 20 жилийн ял оноохыг тус улсын прокурорын газраас шаарджээ

Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч асан Ли Мён Бакт 20 жилийн ял оноохыг тус улсын прокурорын газраас шаарджээ

Өмнөд Солонгосын прокурорын газраас авлига хээл хахуулийн хэрэгт буруутгагдаж байгаа тус улсын экс Ерөнхийлөгч Ли Мён Бакт 20 жилийн ял оноохыг шаардсан талаар тус улсын YTN телевиз мэдээллээ. Түүнээс гадна прокурорын газраас яллагдагч талд 15 тэрбум вонын /13,4 сая ам доллар/ торгууль ноогдуулж, түүний хувийн өмчийн 11 тэрбум вонын /10 сая ам доллар/ хөрөнгийг улсын орлого болгож хураан авахыг шаарджээ. YTN телевизийн мэдээлж байгаагаар тус улсын прокурорын газраас уг шаардлагыг Сөүл хотын төв тойргийн шүүхэд хүргүүлсэн ба шүүхээс уг асуудлын хүрээнд ирэх 10-р сард шийдвэрээ гаргах юм байна.

 

Бүхэлдээ Өмнөд Солонгосын прокурорын газраас Ерөнхийлөгч асан Ли Мён Бакийг 16 зүйл ангиар буруутгаж буй бөгөөд түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан болон татвараас зайлсхийсэн гэмт хэрэгт буруутгаж байгаа ажээ. Мөн түүнчлэн мөрдөн байцаалтын явцад экс Ерөнхийлөгчийг түүний ахынх нь мэдэлд байдаг автомашины сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэдэг DAS компанийг эзэмшдэг болохыг тогтоосон ба тэрээр уг компанийг ашиглан өөрийн нууц хөрөнгийг байршуулж байсан байж болзошгүй хэмээн тааварлаж байгаа юм байна. Ли Мён Бак нь 2008-2013 оны хооронд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд түүнээс өмнө тэрээр Сөүл хотын дарга болон мөн Hyundai Engineering and Construction барилгын компанийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ.

эх сурвалж:undeste.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler