|
Видео

Шинэ мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн нэр хүнд 4 хувь болтол уналаа

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн нэр хүнд 4 хувь болтол уналаа

 

Авлигын хэргийн улмаас Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хегийн нэр хүнд дөрвөн хувь болтол буурлаа гэж социологийн судалгааны Gallup Korea албаны эх сурвалжаас аван Reuters агентлаг өнөөдөр мэдээллээ. 
Энэ судалгаагаар төрийнхөө тэргүүнийг дэмжиж байгаа гэсэн үзүүлэлт хамгийн доод хэмжээнд хүрсэн бол түүний үйл ажиллагаанд сэтгэл ханамжгүй байгаа хүмүүсийн хувь  93 хувьд хүрчээ. 

Өмнөд Солонгосын прокурорын газар энэ сарын 20-нд Ерөнхийлөгчийг тойрсон дуулиан болох найз бүсгүй Чхве Сун Силийг мөрдөн шалгасан дүнгээ олон нийтэд зарласан юм. Мөн ерөнхийлөгчийн тамгын газрын хоёр ч өндөр албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлэн авлига авч байсныг илрүүлэн зарлаад байгаа. 

Тэд тус улсын 50 гаруй компаниас хэдэн арван сая доллар авч  Чхве Сун Силийн хянадаг санд оруулж байжээ. Өнгөрсөн долоо хоногоос прокурорын газар ерөнхийлөгчийг байцааж эхэлнэ гэсэн ч өмгөөлөгч нь "ерөнхийлөгчийг буруутгаж байгаа нь буруу” гэсэн юм. Энэ хүртэл Пак Кыг Хе байцаалтад очиход бэлэн гэж байсан юм. 

Өмнөд Солонгосны хуулиар үүргээ гүйцэтгэж байгаа Ерөнхийлөгчийг эх орноосоо урвасан гэдгээс өөр зүйлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэдэггүй юм байна. 
Эх сурвалж: www.assa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler