| |
НҮБ-ын тэргүүн Хойд Солонгост айлчилна
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн энэ долоо хоногт Хойд Солонгос улсад айлчлах тухай НҮБ-ын эх сурвалжийг иш татан Ёнхап мэдээллийн агентлаг мэдээллээ.
Өмнөд Солонгосын иргэн Бан энэ жилийн эхээр Хойд Солонгост айлчлах төлөвлөгөөг гаргасан боловч Хойд Солонгосын талаас эцсийн мөчид айлчлалыг хүлээн зөвшөөрсөн юм.
Ёнхап агентлагаас хийсэн мэдэгдлээр "НҮБ-н тэргүүн Хойд Солонгосын удирдагчтай уулзахгүй, зөвхөн тус улсад зочилно гэдэг нь байж боломгүй хэрэг” гэсэн байна.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамнаас айлчлалын тухай мэдээллийг баттай хүлээн зөвшөөрөөгүй аж. Ёнхап агентлагаас айлчлалын тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна.
Өнгөрсөн оны 12-р сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Аюулгүйн зөвлөлд хандан Хойд Солонгосыг Олон улсын шүүхээр хэлэлцэхийг уриалж байсан юм. Тус улсыг нацист Германы үеийн харгис дэглэмтэй гэдгийг НҮБ-аас удаа дараа анхааруулж байсан.
Бан Ги Мүүн 2004-2006 оны хооронд Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны сайдаар ажиллаж байсан ба тухайн үед Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох талаар олон улсын яриа хэлэлцээр эрчимтэй өрнөж байсан юм.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.TODAY.mn