| |
Видео
Шинэ мэдээ
“Нийслэл өргөө” ХК-ийн захирал Б.Ганзоригт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
Нийслэл Өргөө ХК-ийн захирал Б.Ганзориг нарт холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, татвар төлөхөөс зайлсхийсэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтанд оруулсан, бусдын эд хөрөнгө завшсан гэх хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан билээ.
Уг хэрэгт Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хяналт тавьж Прокурорын яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн баасан гарагт Дүүргийн эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна.