|
Видео

Шинэ мэдээ

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн 35 жилийн ойн спортын тэмцээн болж байна

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн 35 жилийн ойн  спортын тэмцээн болж байнаМанай сургууль жил болгон спортын тэмцээн уралдаан багш, ажилчид, оюутнуудын дунд зохион явуулдаг. Энэ жилийн спортын наадам 35 жилийн ойн нэрэмжит болж байгаа бөгөөд уг арга хэмжээнд төгсөгчидийн төлөөлөл орцсоноороо онцлог юм. Уг спортын наадам нь сарын хугацаанд үргэлжсэн ч ирэх долоо хоногуудад футзаалны тэмцээн зохион явуулахаар төлөвлөж байна.

ХИС-ийн 35 жилийн ойн нэрэмжит спортын наадам багш, ажилтан, төгсөгч, оюутнуудын дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, футзаал гэсэн төрлөөр амжилттай зохион явууллаа. Уг тэмцээнд сургуулийн бүх оюутнуудын дунд тэмцээн зохион байгуулж, түүнээс шалгарсан 2-3 баг сүүлийг шатны тэмцээнд оролцох боломжтой болсон юм. Ингээд хагас шигшээд шалгарсан тамирчид хоорондоо өрсөлдөн аваргаа шалгаруулалаа.

Оюутны гар бөмбөгийн тэмцээн өнгөрсөн сарын 11,12-ны өдөр салбар сургуулиудын дунд зохиосон юм. Үүнд

Эмэгтэй багаас

Алтан медалийг Бизнесийн сургууль 1-р баг

мөнгөн медалийг Бизнесийн сургуулийн 3-р баг

хүрэл медалийгОлон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн 1-р баг,

Эрэгтэй багаас

Алтан медалийг Бизнесийн сургууль 1-р баг

Мөнгөн медалийг Мэдээлэл харилцаа менежментийн сургуулийн 1-р баг

Хүрэл медалийг Хэл, соёлын сургуулийн 1-р багийнхан хүртсэн байна.

 

Оюутны сагсан бөмбөгийн тэмцээн өнгөрсөн сарын 25-26-ны өдөр амжилттай болов. Уг тэмцээнд18 багийн 126 тамирчин оролцсоноос

эмэгтэй баг

Алтан медалийн Э.Дөлгөөн ахлагчтай Бизнесийн сургуулийн 1-р баг

Мөнгөн медалийг Г.Баасанжав ахлагчтай ОУХНСС-ийн 1-р баг

Хүрэл медалийг О.Цолмон ахлагчтай ХСС-ийн 1-р баг

Эрэгтэй баг

Алтан медалийг А.Очирхүү ахлагчтай БС-ийн 1-р баг

Мөнгөн медалийг М.Дөлгөөн ахлагчтай БС-ийн 1-р баг

Хүрэл медалийг Э.Тэмүүжин ахлагчтай ХС-ийн 1-р баг

 

35-н жилийн ойн нэрэмжит тэмцээн үргэжилсээр багш, ажилчдын гар бөмбөгийн тэмцээн болжээ. Тэмцээнд Бизнесийн сургууль,Хэл, Соёлын сургууль,Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль,Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль, Дархан салбар сургууль,ХИС-ийн харъяа Билиг дээд сургууль,ХИС-ийн харъяа Далайван дээд сургуульзэрэг долоон салбар сургуулийн багш, ажилтан, гадна төгсөгчдийн төлөөллийн баг оролцсон. Үүнд 10 багийн 80 гаруй тамирчин оролцсоноос

эрэгтэй багийн

алтан медалийг Б.Баяржаргал ахлагчтай Далайван салбар сургууль

мөнгөн медалийг Ч.Баттүвшин ахлагчтай Бизнесийн сургууль

хүрэл медалийг Баттулга ахлагчтай Дархан салбар сургууль хүртсэн байна.

Эмэгтэй багийн хувьд

алтан медалийг Ч.Зэгиймаа ахлагчтай Эрдмийн сургууль

мөнгөн медалийг Г.Алтанзаяа ахлагчтай Захиргаа аж ахуйн баг

хүрэл медалийг Д.Цэрэнханд ахлагчтай Бизнесийн сургууль авчээ.

Сагсан бөмбөгийн тэмцээнд салбар сургууль болон багш, төгсөгчдөөс шалгарсан 15 баг оролцсон. Үүнээс эмэгтэй найм, эрэгтэй 5 багийн 100 гаруй тамирчин оролсон байна.

Эрэгтэй

Алтан медалийг Г.Гал-очир ахлагчтай төгсөгчидийн баг

Мөнгөн медалийг З.Баттулга ахлагчтай Дарханы сургууль

Хүрэл медалийг , Ч.Баттүвшин ахлагчтай Бизнесийн сургуулийн

Эмэгтэй

Алтан медалийг Г.Цэцэгээ ахлагчтай төгсөгчидийн баг

Мөнгөн медалийг Ч.Зэгиймаа ахлагчтай Эрдмийн сургууль

Хүрэл медалийг О. Нарантуяа ахлагчтай Захиргаа аж ахуйн баг

 

Хаалтын үйл ажилгаа

ХИС-ийн 35 жилийн ойн нэрэмжит аваргийг тодруулах тэмцээн хоёр өдөр үргэжилжсэний эцэст өнөөдөр хаалтын үйл ажилгаагаа хийлээ. Сургуулийн захирал Б.Чулуундорж "Манай сургуулийн жил болгоны спортын арга хэмжээнд олимпын болон амжилттай яваа аваргууд ирж шагнал гардуулдаг. Энэ жил Чөлөөт бөхийн дэлхийн аварга, Армийн болон Залуучуудын дэлхийн аварга С.Цэрэнчимэд, Дэлхийн цомын аварга, Багийн дэлхийн аврагын хүрэл медальт, жудо бөхийн Азийн аварга, Самбо бөхийн дэлхийн 3 удаагийн аваргаД.Цэрэнханд хүрэлцэн ирлээ” гэв.

Зааланд "Тамирчины алдар” хэмээх дуу зангинаж хурд хүч, авхаалж самбаагаа дайчилж өрсөлдөн медалийн болзол хангасан тамирчидад шагнал гардуулах үйл ажилгаа эхлэлээ. Мөн Чөлөөт бөхийн дэлхийн аварга, Армийн болон Залуучуудын дэлхийн аварга С.Цэрэнчимэд " Спортоор хичээлдэг хүн бол залуу, эрүүл байдаг. Иймээс уламжлал болгон зохион явуулдаг спортын арга хэмжээндээ идэвхитэй оролцож, багш нар нь эрүүл энх залуу байж их амжилт гаргаарай” хэмээн ерөөв.

Төгсөгч Ганчимэг " 35 жилийн ойн спортын арга хэмжээ амжилттай зохио явуулсан бүх хүмүүстэй талархал илэрхийлье. Мөн сургуулийн зааландаа дахин тоглож алтан медаль авсан даа баяртай байна. Төгчидөө 35 жилийн ойн баярийн мэнд хүргэе” хэмээн хэллээ.

ХИС-ийн Бизнесийн удирдлага-хүний нөөцийн ангийн төгсөгч, Цагдаагийн Сүлд чуулгийн гоцлол дуучин Ц.Цог-Эрдэнэ " Төрийн дуулал” дуулж хаалтын үйл ажилгаа өндөрлөө.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler