|
Видео

Шинэ мэдээ

Их хэмжээний мансууруулах бодис хураажээ

 

Их хэмжээний мансууруулах бодис хураажээ

Хятадын баруун өмнөд хэсгийн Юньнань мужид хууль бусаар мансууруулах бодис худалдаалдаг 3 этгээдийг баривчилж, 31 килограмм мансууруулах бодис хураасан тухай тус орон нутгийн нийгмийг аюулаас хамгаалах газраас даваа гарагт мэдээлэв.
Дали Бай өөртөө засах тойргийн шалган нэвтрүүлэх цэгээр ням гарагийн өглөө гурван автомашин мансууруулах бодис тээвэрлэн нэвтэрсэн байна. Үүний дараа цагдаагийн ажилтнууд үд дунд дээрх автомашинуудыг зогсоож, хэрэгтнүүдийг баривчилж, ачааны хэсгээс 55 цүнх мансууруулах бодисыг хураан авсан байна. Гэмт этгээдүүдийг цагдаагийн газрын хорих байранд саатуулаад байгаа ба мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.
Юньнань муж нь Зүүн Өмнөд Азийн мансууруулах бодисын үйлдвэрлэл, худалдаа наймаа ихээхэн дэлгэрсэн "Golden Triangle” буюу "Алтан гурвалжин”-тай хил залгаа оршдог тул БНХАУ-ын мансууруулах бодистой тэмцэх кампанит ажлын гол талбар болдог юм байна.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler