|
Видео

Шинэ мэдээ

Хар тамхи, мансууруулах төрлийн бодис урд хөршөөс ихээр орж ирдэг

Монгол Улсад сүүлийн таван жилийн дунджаар хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар олж авч хадгалах, зарж борлуулах, хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг жил бүр 27 хувиар, холбогдогч 40 хувиар тус тус өсчээ. 2009 оноос хойш Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 247 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаснаас эд мөрийн баримтаар хураагдсан бодисын 70 орчим хувь БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байна.
 
Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор хоёр улсын холбогдох албаны хүмүүс харилцан тохиролцсоны үндсэн дээр хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр өнгөрсөн сарын 12-26-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Монгол улсын цагдаагийн 15 алба хаагчийг сургалтанд хамруулжээ.
 
Энэхүү сургалтыг бататгах зорилгоор Монгол Улс, БНХАУ-ын цагдаагийн байгууллагаас хамтран хар тамхитай тэмцэх чиглэлээр "Хяналтын дор хүргүүлэх” сэдэвт хамтарсан дадлага сургалтыг БНХАУ-ын Эрээн хотод амжилттай зохион байгуулж, Цагдаагийн ерөнхий газраас 25 алба хаагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хууль зүйн яамнаас төлөөлөгчид оролцжээ.

 

О.Сайхан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler