|
Видео

Шинэ мэдээ

Мансууруулах бодисоос хамааралтай 29 сая хүн байна

 

1467020698_06-23-2016narcotics

Дэлхийн хэмжээнд мансууруулах бодисоос хамааралтай болсон насанд хүрсэн хүмүүсийн тоо сүүлийн зургаан жилийн хугацаанд анх удаагаа нэмэгдсэн байна гэж НҮБ-ын саяхан гаргасан тайлан мэдээнд дурджээ.

 

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газраас гаргасан "Дэлхийн мансууруулах бодисын талаарх тайлан-2016”-д дурдахдаа "дэлхийн хэмжээнд мансууруулах бодисоос хамааралтай болсон 29 сая насанд хүрсэн хүн байна. Энэ нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт бөгөөд өмнөх тайланг гаргаж байсан үеийнхээс 2 саяар нэмэгдсэн үзүүлэлт” гэсэн байна.

Хамгийн түгээмэл хэрэглэгддэг мансууруулах бодисуудын тоонд героин оржээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд баруун Европын улсууд болон Хойд Америкт героиныг хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо эрс өсчээ.

Мөн ХДХВ/ДОХ-той хүмүүст мансууруулах бодис судсаар тарьж байгаа нь түгшүүр төрүүлсэн асуудлуудын нэг болоод байна. Энэ тарианы сөрөг үр дагаврыг НҮБ "гамшиг” гэж тодорхойллоо.

НҮБ мэдэгдэхдээ "Мансууруулах бодис тариулдаг 12 сая хүний 14 хувь нь ХДХВ-тэй” гэв.

Хүмүүс янз бүрийн шалтгааны улмаас мансууруулах бодис хэрэглэж байна. Тайланд дурдсанаар "Ядуурал болон амьдрахад таагүй нөхцөл байдал нь хүмүүс мансууруулах бодисоос хамааралтай болж байгаагийн цаадах гол учир шалтгаан” ажээ.

 


URL: http://www.fact.mn/277061.html 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler