|
Видео

Шинэ мэдээ

Багшийн цалинг нэмүүлэхийн төлөө ажиллаад нэг жил өнгөрлөө гэв

Багшийн цалинг нэмүүлэхийн төлөө ажиллаад нэг жил өнгөрлөө гэв

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооноос багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөн үүссэний нэг жилийн ойд зориулан хэвлэлийн бага хурлыг өчигдөр хийлээ. Нэг жилийн өмнө буюу энэ оны хоёрдугаар сарын 23-нд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хороо албан ёсоор байгуулагдсан бөгөөд "Монголын багш нарын нэгдэл” төрийн бус байгууллага, "Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ны үйл ажиллагааг давхар явуулж ирсэн талаар үйлдвэрчний эвлэлийн дарга Д.Мөнхбаатар болон багш нарын төлөөлөл ярив. "Одоогоор эвлэлд 1500 орчим гишүүн нэгдсэн байна. Монголын үйлдвэрчний эвлэл гэх байгууллага нь 100 жилийн түүхтэй боловч сүүлийн 28 жил хөдөлмөрчин иргэдийн эрх ашгийг тууштай хамгаалж чадаагүй. Мөн төрөөс хамааралтай ажиллаж,  авлигачдын эрх ашигт үйлчлэх болсон тул энэ байгууллагаас тусдаа байгуулагдсан эвлэл гэж үзэж болно. Монголд бий болсон гурав дахь чөлөөт үйлдвэрчний эвлэл гэж хэлж болно”  хэмээн Д.Мөнхбаатар хэвлэлийн бага хурлын үеэр ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler