|
Видео

Шинэ мэдээ

Газын зурвас дахь Палестинчуудад тусламж үзүүлэхийг хүслээ

Газын зурвас дахь Палестинчуудад тусламж үзүүлэхийг хүслээ

Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдийн асуудал хариуцсан НҮБ-ын тусламжийн агентлагийн дарга Матиас Шмале Газын зурвас дахь Палестин дүрвэгсдэд тусламж үзүүлэхийг уриаллаа.
"АНУ-аас манай байгууллагад өгдөг байсан санхүүжилтийг Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа зогсоосны улмаас бид санхүүжилтийн хомсдолд ороод байна. Газын зурвас дахь нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд бид хоол хүнсний тусламжийг эн тэргүүний зорилтоо болгоод байна. Мөн төсөв хязгаарлагдмал байгаагийн улмаас бусад үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон гэж тэрбээр мэдэгдэв.
Үүний зэрэгцээ санхүүгийн асуудлаас болж ажлын байрны тоо болон ажиллах цагийг багасгахаас өөр аргагүйд хүрлээ гэж тэрбээр мэдэгдээд, энэ сарын сүүлээр хичээлийн шинэ жил эхлэх эсэхэд санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн тэрбээр энэхүү мэдэгдлээрээ дамжуулан Япон улсаас тусламж хүсэж байгаагаа илэрхийлээд, бидний санхүүжилтийн асуудлыг зохицуулах арга зам олж өгөхийг олон улсаас хүслээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler