![]() |
Видео
Шинэ мэдээ
Үүрэн холбооны тусгай зөвшөөрөл шийдэж өгөхийг хүсэв

Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэх боломжтой гэж Засгийн газрын
тэргүүн хэллээ. Уулзалтын гол сэдэв Таван толгойн ордын талаар байлаа.
Тус корпораци нь консерциум дотроо гадаад зах зээл дэх маркетинг болон
санхүүжилтийн асуудлыг хариуцдаг талаараа Сүмитомо корпорацийн
ерөнхийлөгч ярилаа. Монголд анх хөрөнгө оруулсан гадаадын компаниудын
нэг тус корпорацийн хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа Ерөнхий
сайд илэрхийлээд өөр бусад аж ахуйн нэгжтэй хамтран Монгол дахь хөрөнгө
оруулалтаа өргөжүүлэхийг хүслээ.
Ерөнхий сайдын энэ хүсэлтийг хүлээж авч, ажил хэрэг болгох бүрэн
боломжтой, энэ салбарт хуримтлуулсан туршлага байгаа гэж корпорацийн
ерөнхийлөгч хэллээ. Монголд хийж байгаа хөрөнгө оруулалтад харилцан
ашигтай хамтын ажиллагаа чухал гэдгийг Ерөнхий сайд онцолж байлаа гэж
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас
мэдээллээ.
