| |
Видео
Шинэ мэдээ
Египетийн ерөнхийлөгч асан Мурсид цаазаар авах ял оноожээ
Өчигдөр Каирын шүүх Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурси, "Лалын ахан дүүс” хөдөлгөөний удирдагч Мохамед Бади болон тус хөдөлгөөний нөлөө бүхий дөрвөн гишүүнд цаазаар авах ял оноосон байна. Мурсиг 2011 оны улс төрийн хямралын үеэр олон хоригдлыг шоронгоос оргуулсан хэрэгт холбоотой гэж үзжээ.
Шүүх хурлыг даргалагч Шабаан Аль-Шамигийн хэлснээр, яллагдагчид Египетийн гурван том шоронгийн харгалзагч цэргүүдийг хөнөөх хуйвалдаан зохион байгуулж, бараг 20 мянган хоригдлыг суллаж, хилийн гурван хамгаалагч, цагдаа нарыг хулгайлж, тэднийг Египет болон Газын зурвас хоорондын хилд Палестины босогчдын барьсан хонгилоор Газын зурвас руу зугтаалгасныг мөрдөн шалгалтын явцад тогтоосон байна