| |
Видео
Шинэ мэдээ
Эмч нар Обамагаас тусламж хүслээ
Сирийн Алеппо хотын зүүн хэсэгт ажиллаж байгаа эмч нар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагаас тусламж хүссэн байна. 29 эмчийн гарын үсэг зурсан илгээлтэд, эрүүл мэндийн байгууламжуудад энэ хэвээр цохилт өгсөөр байвал сарын дараа гэхэд юу ч үлдэхгүй болж магадгүй гэж анхааруулжээ. Тиймээс агаарын цохилтыг зогсоохын тулд Алеппо хотод нислэггүй бүс байгуулахыг Обамагаас хүсчээ. Харин ОХУ тус хотод явуулж байгаа цэргийн ажиллагаагаа өдөрт гурван цагийн турш буюу орон нутгийн цагаар 10:00-13:00 цагийн хооронд түр зогсоох шийдвэр гаргасан байна. Гэвч НҮБ энэ хугацаа хангалтгүй гэж үзэн, хугацааг долоо хоногт 48 цаг болгохыг уриалжээ.