|
Видео

Шинэ мэдээ

Фэйсбүүк хаяг ашиглан залилан хийвэл 3-12 жил хорих ялаар шийтгэнэ

Фэйсбүүк хаяг ашиглан залилан хийвэл 3-12 жил хорих ялаар шийтгэнэ

Фэйсбүүк болон цахим сүлжээ ашиглан бусдыг хуурч мэхлэх аргаар мөнгө залилах үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Нэг өглөө сэрэхэд фэйсбүүкийн мессенжерт "найзад нь яаралтай мөнгө хэрэг боллоо, эсхүл найздаа мөнгө зээлээч” гэх мессежийг таны өмнөөс олон хүнд илгээсэн байвал даруй цагдаад хандаарай хэмээн анхааруулж байна.
Энэ төрлийн залилан нь гол төлөв таны нийгмийн сүлжээн дэх нэр, зургийг хуулбарлан шинэ хаяг нээж таны өмнөөс найзуудаас тань мөнгө зээлэх эсхүл фэйсбүүкийн нууц үгээ хэт амархан хийснээс болж бусдад боломж олгож ийм гэмт хэрэг гарахад хүрдэг. Дэлхий дээр нийт 2,07 тэрбум фэйсбүүк хэрэглэгчид байна. Үүнээс 60 сая фэйсбүүк хаяг хуурамч болон давхацсан байгааг  "Фэйсбүүк” компани өөрөө хүлээн зөвшөөрч мэдээлэл хийжээ. Тодруулбал 10 хувь нь тодорхой хэмжээгээр ашиглагддаг давхацсан хаяг, 2-3 хувь нь хуурамч хаяг байна. Эдгээр үзүүлэлт нь даруй өнгөрсөн оноос өссөн үзүүлэлт төдийгүй мөн фэйсбүүкээр дамжин гарах нийт гэмт хэргийн тоо ч эрс ихэсчээ. Иймээс цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
1. Фэйсбүүк болон бусад цахим сүлжээнд ашигладаг хаягийн нууц үгийг утасны дугаар болон төрсөн он, сар, өдөр, амархан нэрээр хадгалахгүй байх.
2.Нууц үгийг 7 хоног бүр өөрчилж, нууцлал алдагдахаас сэргийлэх.
3.Танд имэйл хаяг болон нууц код нэхсэн /сонжоо, зурхай, бусдын анхаарал татах бичлэг г.м/ холбоос ирсэн тохиолдолд түүнд нэвтрэхгүй байх.
4.Таны найз болон танилаас мөнгө, бусад зүйл гуйсан хүсэлт ирсэн тохиолдолд тухайн хүнтэй заавал биечлэн уулзах, үнэн эсэхийг нягтлан шалгасны дараа шийдвэрлэж байх.
Энэ төрлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл /залилах/-ээр зүйлчлэх бөгөөд 3-12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заасан байдаг. 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler