|
Видео

Шинэ мэдээ

Чирээд ирсэн хогоо аваад буцчих сэтгэлтэй байя

 

Чирээд ирсэн хогоо аваад буцчих сэтгэлтэй байяМонголчууд бид байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн асар том соёлтой ард түмэн. Тиймдээ ч өвөг дээдэс минь бидэнд цэвэр ус, цэнгэг агаар, эрүүл сайхан хөрс үлдээсэн билээ. Харин бидний үед л уг соёл алдагдаж байгаад харамсахын дээдээр харамсаж байна. 

Наадмын олон хоногийн амралт, үргэлжлүүлээд ээлжийн амралтууд эхэлж буй энэ өдрүүдэд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх нь холгүй л агаар ус бараадаж байна. Сайхан байгальдаа цэнгэж наадах нь бидний дархан эрх яах аргагүй мөн, үүнийгээ ч урин дулаанд эдлэх нь зөв. 

Гэхдээ чирээд ирсэн хогоо аваад буцчих сэтгэлтэй байх сан. "Твиттер"-ийн нэгэн жиргээч "Тэрэлжийн хөвөө, голын эрэг тэр чигээрээ хог... Авч яваад идэж уусан бүхнээ буцаагаад ачаад авч яваад хогийн цэг дээр хаячих л даа. Амрах гэж очоод баахан хог түүлээ. Нэг доороос шууд л 3 шуудай хог гарч байна. Боогоод орхисон хогийг нь нохой задлаад тараачих юм" гэж бичжээ.

Лав л энэ сарын 13-нд Тэрэлжийн постоор гарах үед "Хоггүй наадацгаая" уриа барьсан баахан залуус хөлхөлдөж, орж буй машин бүрт хогны уут үнэгүй тарааж байсан. Энэ мэт ажлыг БОАЖЯ-наас хийж, иргэдийг нэлээд сэнхрүүлж ухуулж байсан ч амрагчдад харин сэтгэл дутсан бололтой. Хүн бүр эргэн тойрондоо үүссэн хогийг хамж аваад, хогийн цэг дээр аваачиж хаяад байхад л хур хог үүсч, эх дэлхий, байгаль орчин маань бохирдохгүй шүү дээ. 

Зуны дэлгэр сайхан цаг үргэлжилж байгаа энэ үед хоггүй байгалиа хойч үеийнхэндээ үлдээхийг дахин дахин уриалмаар байна. Хүмүүс ээ, байгальдаа хогоо бүү хаяач. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler