|
Видео

Шинэ мэдээ

Өрхийн эмнэлэг дараах дөрвөн төрлийн анхан шатны тусламжийг өрхийн эмнэлэг үзүүлдэг болно

Өрхийн эмнэлэг дараах дөрвөн төрлийн анхан шатны тусламжийг өрхийн эмнэлэг үзүүлдэг болно

Өрхийн эрүүл мэндийн төвүүд зарим анхан шатны тусламж үйлчилгээг даатгалаар үзүүлдэг болно. Тодруулбал,
• Сэргээн засах үйлчилгээний багцаар хөдөлгөөн засал болон физик эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
• Гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээний багцад удаан хугацаанд хэвтэрт байгаа өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээ багтана. Мөн гэр бүлийн гишүүдийг өвчтөн болон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асрахад сургах зэрэг сувилахуйн тусламж, үйлчилгээнүүд болон сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэхээр оруулсан байна.
• Өдрийн эмчилгээний багцаар зүрх, судасны болон хоол боловсруулах замын эмгэг, мөн мэдрэлийн эмгэг, үе мөчний үрэвсэл, холбох эдийн, амьсгалын замын, чих, хамар, хоолойн, бөөр, шээсний замын эмгэгтэй өвчтөнийг өдрөөр эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлэх юм.
• Оношилгоо, шинжилгээний багцад сахар, холестрин, хеликобактери илрүүлэх, хавдрын эс илрүүлэх, өөх тосны солилцоо үзэх зэрэг хурдавчилсан оношлуур, лабораторийн шинжилгээ болон багажийн шинжилгээ зэрэг багтаж байгаа юм.
Өрхийн эрүүл мэндийн төвүүд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөр авч эдгээр тусламж үйлчилгээг үзүүлснээр даатгуулагчдад үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ач тустай гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлж байна.
Одоогийн байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний багц тус бүрээр шалгаруулсан бөгөөд аль багц тусламж, үйлчилгээг үзүүлэхээр тэнцсэнээс хамаарч эрүүл мэндийн төвүүд дараах 4 төрлийн тусламж үйлчилгээг харьяа нутаг дэвсгэртээ даатгуулагч иргэдэд үзүүлнэ.
Улсын хэмжээнд сум тосгоны 296, өрхийн эрүүл мэндийн 218, нийт 514 эрүүл мэндийн төв байдгаас дээр дурдсан журамд заасанчлан магадлан итгэмжлэгдсэн 319 эрүүл мэндийн төв сонгон шалгаруулалтад орж, 280 гаруй эрүүл мэндийн төв тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтад оролцсон нийт эрүүл мэндийн төвүүдийн 90 орчим хувь нь дээрх үйлчилгээг үзүүлэх юм.

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler