|
Видео

Шинэ мэдээ

Ц.Цогтбаатар залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ /ВИДЕО/

АНУ-ын Флорида мужийн Лодердейл хотноо жүдо бөхийн залуучуудын ДАШТ өчигдөр эхэллээ.
Монголын жүдочид 17 хүний бүрэлдэхүүнтэй, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсайхан, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа нарын удирдлаган дор дэлхийн аваргад оролцож байгаа.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60кг-д Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртэж, 55кг-д зодоглосон Б.Амартүвшин, Г.Баттулга нар хоёулаа хүрэл медалийн эзэн боллоо.

Ц.Цогтбаатарын хувьд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Бразилийн бөх Карвало Виторыг юүко үнэлгээгээр ялж, Пуэртэ Рикогийн жүдоч Гонзалес Стивен,  Азербайжаны Садигов Мехман нарыг дараалан цэвэр ялж хэсгийн аварга болжээ.

Хагас шигшээд БНСУ-ын ялж финалд Испанийн бөх Гарригос Франциског цвээр ялагдаж залуучуудын дэлхийн аваргаас анхны медалиа зүүлээ.

Түүний хувьд өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медальтай, Азийн аваргын мөнгө, хүрэл медаль тамирчин.

17-хан настай энэ хүү энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аваргад оролцож шөвгийн наймд ОУХМ Г.Хэрлэн ялж Буянт-Ухаагийн ордонд шуугиан тарьж байсан удаатай.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд "Aлдар”-ын Д.Баярмагнайг цэвэр ялж улсын аваргаар цахиур хагалж байсан бол ийнхүү залуучуудын дэлхийн аваргад аман хүзүүдлээ.

Аваргын төлөөх барилдааны бичлэгийг үзнэ үү.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.