| |
Galaxy S8 гар утасны аюулгүй байдлыг сайтар хангана
Samsung компанийн удирдлагууд удахгүй үйлдвэрлэгдэх Samsung Galaxy S8 гар утасны тэжээлийн хэсэг буюу баттерейны аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, худалдаанд гаргахаа амлалаа. Тус компанийн үйлдвэрлэсэн Galaxy Note 7 гар утас дэлбэрсэн тохиолдол хэд, хэд гарснаар бүтээгдэхүүний борлуулалт огцом унаж, компанийн нэр хүнд уруудсан билээ.
Компанийн удирдлагууд дэлбэрсэн гар утасны шалтгааныг баттерей үйлдвэрлэгч, нийлүүлэгч компанийн хариуцлагагүй байдалтай холбон тайлбарласан юм.
Samsung-ийн хөгжүүлэгчид худалдаанд гаргахаар бэлтгэж буй Galaxy S8 гар утас өмнөх бүх загвараа том баттерейтэй, тэр хэрээр тэжээлийн хэсгийн аюулгүй байдал чанаржина гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Ухаалаг утасны зах зээлд нэлээд хүчирхэг байр суурь эзэлдэг ч үйлдвэрлэлийн алдаатай гар утаснаас болж хувьцаа нь их хэмжээгээр унаж буй Samsung компани шинээр үйлдвэрлэх Galaxy S8гар утасны чанар, аюулгүй байдлын туршилтыг маш олон удаа хийхээ амлажээ.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр шинээр гарах Galaxy S8, Galaxy S8 Plus зэрэг гар утас 3250 Mah болон 3750 Mah үзүүлэлттэй, химийн урвалд бага хариу үйлдэл үзүүлэх ионын тэжээлтэй баттерейтэй байх бололтой.