|
Видео

Шинэ мэдээ

Европт 20 гаруй хүн осгож үхжээ

Европт 20 гаруй хүн осгож үхжээБЕРЛИН /ВВС/. Европ тив даяар хүйтний эрч эрс чангарсны улмаас 20 гаруй хүн амиа алдаад байна.
Сүүлийн хэд хоногт Европын олон оронд цасан шуурга шуурчээ.
 
Өнгөрсөн бямба гарагт Польш улсад агаарын температур  цельсийн -20 градуст хүрч хүйтэрсний улмаас 10 хүн хөлдөж үхсэн байна.
Италид найман хүн, тэдний дотор орон гэргүй хүмүүс амиа алджээ.
 
Мөн Турк-Болгарын хилийн орчимд хоёр ирак, нэг сомали цагаачийн цогцос олджээ.
Чех, Орос болон Украинд мөн хүмүүс осгож үхсэн тохиолдлууд бүртгэгдсэн байна.
 
Цасан шуурганы улмаас олон нислэг цуцлагджээ. Босфорын хоолойгоор усан онгоцууд явахыг хориглосон аж. Грекийн арлууд ч цасанд хучигджээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler