|
Видео

Шинэ мэдээ

Гаити улсад хар салхины уршгаар 470 хүн амь үрэгджээ

Гаити улсад хар салхины уршгаар 470 хүн амь үрэгджээ

 

Өнгөрсөн 7 хоногт Карибын улс орнууд болон АНУ-ын өмнөд эргийн хотуудыг дайран өнгөрсөн Мэтью хар салхины хор уршиг их байна. Хамгийн сүүлд авсан мэдээгээр АНУ-д гэхэд л 10 хүн хар салхины үеэр амь насаа алджээ.

Хэдийгээр орон нутгийн захиргаа онц байдал зарлаж, 2 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, байгалийн гамшигт үзэгдэлд бэлтгэлтэй байсан боловч салхины хүч маш их байсан, их хэмжээний усархаг аадар бороо орж, хөрсний гулгалт үүссэний улмаас ийнхүү олон арван хүний амь нас сүйдсэн байна. Шуурганы үеэр мод үндсээрээ булгаран унаж, ойролцоох байшин барилгуудыг дарж унаснаар дотор нь байсан хүмүүс дарагдаж амь насаа алджээ. Одоогийн байдлаар өмнөд эргийн хотууд болох Флорида, Жоржиа, Хойд Каролинад 1 сая гаруй айл өрх, албан байгууллага гэрэл цахилгаангүй байна.

Гаити улсад дээрхээс ч илүүтэйгээр  хохирол учирч, 470 гаруй хүн Мэтью хар салхины үеэр үүссэн үер болон хөрсний гулгалтын улмаас амь насаа алдсан аж. Мөн хэдэн зуун мянган хүн орон гэргүй болж, эрүүл ахуйн нөхцөл байдал муудсанаар холер өвчны уршгаар нас барсан тохиолдлууд ч сүүлийн хэд хоногт бүртгэгджээ.

Иймд нэн тэргүүнд тусламж хүртэх шаардлагатай байгаа Гаитигийн 750 мянга гаруй хүнд хоол хүнс, эм тариа, түр хорогдох майхан сав хэрэгтэй байгаа учир НҮБ-аас  олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудад хандан тусламжийн бараагаа  нэмэгдүүлэхийг уриалаад байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler