|
Видео

Шинэ мэдээ

50 мянган хүний аминд хүрэх бөмбөг “нуугдаж” байжээ

50 мянган хүний аминд хүрэх бөмбөг “нуугдаж” байжээ

 

Герман улсын өмнөд хэсэгт Дэлхийн II дайны үед ашиглаж байсан 1.8 тонн тэсрэх бөмбөг газар доороос илрүүлжээ. Хэрэв тус бөмбөг дэлбэрсэн бол дор хаяж  50 мянган хүнд хохирол учруулах байжээ.

Газар доор он удаан жил хадгалагдсан тэсрэх бөмбөгийг Аугсбург хотын хэсэг барилгачид суурь цутгахаар газар ухаж байхдаа олсон байна.  Аугсбург хотын төвд газар доор байсан бөмбөгийн ойр орчимд 32 мянган өрх, 54 мянган оршин суугч амьдардаг байжээ.

 

 

Дэлхийн II дайны үед нацист Германы арми Аугсбургаас ухарч байхдаа 1.8 тонн жинтэй тэсрэх бөмбөгийг газар доор булж орхисон нь одоог хэр нь хадгалагдан үлдсэн түүхтэй аж.

 

Хотын удирдлагууд хэзээ мөдгүй дэлбэрэх аюултай тэсрэх бөмбөгийг аюулгүй болгохоос өмнө зэргэлдээх оршин суугчдыг аюулгүй газар нүүлгэн шилжүүлжээ.



Амжилт.ком


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler