| |
Видео
Шинэ мэдээ
“Miss Mongolia 2014” -ийн шилдэг 16 оролцогч шалгарчээ
Монголын мянга мянган охид
бүсгүйчүүдээс оны шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 11 дэхь жилдээ
зохион байгуулагдаж буй "Miss Mongolia" тэмцээний шилдэг 16-н оролцогчид
өчигдөр шалгарчээ. Тэртээх 2004 оноос хойш уламжлал болон тасралтгүй
зохион байгуулагдсаар 11-н миссийг шалгаруулан алдаршуулсан уг тэмцээн
ирэх 10-р сарын 2-нд шилдгийн шилдгүүдээ тодруулах юм.
Гоо үзэсгэлэн, энх тайвны элч болон эх
орныхоо болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан
сэтгэл, мэдлэг боловсролоороо өндөрт өргөдөхөөр шалгаран үлдсэн шилдэг
16-н оролцогчид нь олон улсын миссийн тэмцээний жишгээр доорхи 6 төрлөөр
бүтэн сар гарны хугацаанд өрсөлдөх ажээ. Үүнд:
1. Мисс Модель
2. Мисс Фото
3. Мисс Авъяас
4. Мисс Бикини
5. Мисс Спорт
6. Мисс Гүүдвил (оюунлаг, ухаалаг, тусч) миссүүдийг тус тус шалгаруулна.
Ингээд та бүхэндээ "Miss Mongolia 2014"-ийн шилдэг 16 оролцогчдийн танилцуулгыг хүргэж байна.