| |
Видео
Шинэ мэдээ
Чөлөөтийн Батбаяр бол ёстой л сэтгэлээрээ залуу
Үзлээ, наадах чинь дѳнгѳн данган амьсгаатай байна, яваад ѳгѳѳч гэж Туркмений дасгалжуулагч амь тэмцэн хашхирхыг сонслоо, манай хашир тамирчин дураар нь дургиулсангүй, ѳрсѳлдѳгчийхѳѳ хѳдѳлгѳѳнийг дагуулж уран мэх дараалан хийсээр яллаа, сэтгэл огшив. Огширсон сэтгэл хайрын, уярлын, бахархлын нулимс болон гадагшлав. Энэ бичлэгийг үзсэн бѳхдѳѳ хайртай, их спортод элэгтэй хүн болгон огширцгоосон нь лавтай.
Дасгалжуулагч нь тамирчныхаа оронд тэмцээнд орж ялалт байгуулах нь шуугиан тарьсан үзэгдэл (phenomena) байлаа. Чөлөөт тойрсон маргаан дэгдсэн энэ өдрүүдэд тамирчин залуугийн тухай нэгэн дурсамж толилуулъя. Батбаяр бол ёстой л сэтгэлээрээ залуу юм билээ.
Ѳнгѳрсѳн зуны амралтаар нутаг буцах аялал хийж явах замдаа монголын чѳлѳѳт бѳхийн эмэгтэй тамирчдын багийнхантай онгоцон дотор таарч билээ. Европт, тэмцээнээс тэмцээн дамжин хѳлсѳѳ урсган, хүчээ сорин явсны дүнд ганзага дүүрэн амжилт эх орондоо авч ирсэн тэд их л ѳѳдрѳг харагдсан даа. 2014 он угаас Уранцэцэгийн жил байв.
Даруухан, хѳдѳлмѳрч байрын тэр охинтой суудал зэрэгцээ таарч элдвийн юм хѳѳрѳх аядтал, та бѳхѳд сонирхолтой хүн шиг байна, манай багштай суугаад хѳѳрцгѳѳ дѳѳ гээд бахим биетэй бор залууд суудлаа тавьж ѳгч билээ. Батбаяр гэж ѳѳрийгѳѳ танилцуулсан дѳлгѳѳхѳн, чиг яриатай гүдэсхэн байрын тэр залуутай бѳх л ярьж явлаа, ѳѳр юу ч ярих юм билээ дээ.
Би үндэсний бѳхѳѳс олон сайхан залуусыг мэднэ. Дэлхийн дэвжээнд гялалзтал барилдаад монголыхоо далбааг ѳргүүлэн сүлдийг нь эгшиглүүлэх залуус тэдний дунд нэг биш. Ороод ирээч гэж тэдэнд хэлдэг л юм, одоо ч бүх юм мѳнгѳ болсон юм шиг байна дѳѳ
хэмээн гүнзгий амьсгаа авахад нь нүүр рүү нь харлаа.
За ах минь, та нар сар, жилээр хѳлсѳѳ урсгаж, заал арчиж эцэст нь юу олж байна. Ѳѳрсдийгѳѳ нэг хардаа! Бид тэхэд тарган мах идээ л айраг уугаа л багахан бэлтгэл хийгээд эв зүйгий нь олчиход л унах унаатай, бүр сайн шунаад явбал тэрнээс ч их юманд хүрчихэж байна.
Ядаж л нутгийн зѳвлѳлийн дэмжлэг гэж юм байна гэж хэлдэг ч хүн байдаг л юм. Уг нь ч мѳнгѳндѳѳ биш л дээ, эх орныхоо нэрийг дэлхийд гаргаад, их спорт хѳѳгѳѳд явах шиг сайхан тавилан хаана байнаа, энийг би охидууддаа дандаа л захидаг юм гээд над руу сонжих маягаар хандсан нүднийх нь харц цог шиг гялалзаж байж билээ. Чимээгүйхэн сонсч суусан надад тэр залууг хайрлах сэтгэл ѳѳрѳѳ аяндаа тѳрсѳн юмдаг.
Жюдогийхон бол бас мѳнгѳний боломж ихтэй, Холбоо нь хѳѳцѳлдлѳгѳѳ сайтай болхоор ажил нь яваад тамирчид нь ч амжилт арвинтай байдаг. Бидэнд бол тийм хангамж байхгүй ээ, бор зүрхээрээ л үзнэ шүү дээ гээд инээв. Дууных нь ѳнгѳнд хордсон, барьцсан, шаралхсан аяс даанч нэг байсангүй.
Их спорт гэдэг талаас нь арай л ѳѳр хандаасай гэсэн тѳрд хандсан бодол санаа тээж явдаг нь үгнээс нь мэдрэгдэж байв. Харин ч Дагваа аваргыг ирснээс хойш байдал их сайжирч байгаа, холбоо контакт сайтай хүн ч ѳѳр юм билээ гэж байсан.
Манайхан бэртэл их авах нь харагддаг, юунаас болдог юм бол гэтэл, Тулгамдсан асуудлын нэг гарцаагүй энэ. Бага зэргийн бэртэл, ѳвдѳлтийг тоохгүй явсаар тэр нь даамжирч тэмцээн дээр асуудал үүсэх юм ч гардаг гэж байв.
Ишиадикүс, брахиалис гээд нервний гаралтай ѳрѳвсѳл, нугалам хоорондын мѳгѳѳрсѳн даралт, ѳвдѳгний үений миникүсийн цууралт...гээд хүчний тамирчдад тохиолддог юмнуудыг уг нь бага дээр нь нам дарчихвал тэмцээний үед асуудалгүй л болно л доо гэтэл над руу сүрхий харав.
Ѳѳ би сэргээн тѳлжүүлэх эмчилгээний арга барилаар тѳгссѳн мэргэжлийн хүн юмаа гэтэл тэрээр тун олзуурхаж бид тѳмѳр замын 61-ын гарамны ойролцоо бэлтгэл сургуульд гардаг, зориуд ирээд охидуудад маань нэг сайхан яриа хийгээд ѳгѳѳрэй, бид хэлэх нэг, та бүхэн ярихад тэс ѳѳр хүлээж авна гээд бүр сэтгэлээсээ хүсч билээ.
Би тэдэнтэй заавал уулзнаа гэж одоог хүртэл бодож явдаг.
Эдийн засагч, Социологич И.Цэрэнхүү