| |
Видео
Шинэ мэдээ
Б.Отгонбаяр: Төрийн далбаа мандах үед зүүдлээд байна уу гэж бодсон
Таеквандогийн ДАШТ-ээс хосинсул (зохиомжит тулаан) төрөлд анхны мөнгөн
медалийг эх орондоо авчирч, алтан соёмбот далбаагаа Болгарын тэнгэрт
мандуулсан Монголын шигшээ багийн тамирчин Б.Отгонбаяртай ярилцлаа.
-Таеквондогийн ДАШТ-ий хосинсул төрөлд оролцож, анхны мөнгөн
медалийг эх орондоо авчирсан гэсэн сайхан мэдээг сонслоо. Баяр хүргэе.
Дэлхийн аваргад анх удаагаа оролцсон уу?
-Монгол улсын шигшээ багийн тамирчид өнгөрсөн сବрын 24-30-нд Болгар
улсын Пловдив хотноо зохиогдсон Олон улсын Таеквондогийн насанд
хүрэгчдийн 19 дэх удаа¬гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд
амжилттай оролцоод ирлээ. Энэ жилийн тэмцээнд 81 орны 800 гаруй тамирчин
өрсөлдсөн. Манай шигшээ багийн тамирчин Б.Биш¬¬гарав, Х.Жандос,
Ц.Галсан¬тогтох бид дөрөв Хо-син¬¬¬¬сул төрөлдөө анхны мөнгөн ме¬далийг
эх орондоо авчирлаа.
-Хосинсулийн төрлийн талаар манай уншигчдад тайлбарлаж өгөөч?
-Хосинсул гэдэг нь болзолт уралдаан гэсэн утгатай. Нэг ёсондоо дөрвөн
хүний эсрэг тулалдаж, богино хэмжээний кино хийнэ гэсэн үг. Манай улсын
таеквандогийн баг тамирчид 2013, 2014 онуудын дэлхийн аваргад амжилттай
оролцож байсан. Гэхдээ хосинсулын төрөлд оролцож медаль авсан тамирчин
байхгүй. Энэ утгаараа их олзуурхаж байна.
-Хэчнээн жил таеквандогоор хичээллэж байна. Гаргасан амжилтаасаа дурьдвал?
-Би 2011 онд МҮДС-д элсч, 2013 оны хоёрдугаар сараас эхлэн Мүн Саниль
гэдэг солонгос багшийнхаа удирдлаган дор таек¬вандогийн спортоор анх
хичээллэж эхэлсэн. Энэ спортоор хичээллэж эхэлсэнээсээ хойш Улсын
аваргад хоёр удаа оролцож, алт, мөнгө, хүрэл медалийг тус тус хүртсэн.
Мөн ОХУ-д зохиогдсон олон улсын чанартай тэмцээнд анх удаагаа оролцож
алтан медаль авсан. Энэ удаагийн ДАШТ миний хувьд дөрөв дэх томоохон
тэмцээн байлаа. Одоо ирэх оны дөрөв¬дүгээр сард болох Азийн аварга
шалгаруулах тэмцээнийхээ бэлтгэлд удахгүй гарахаар төлөвлөж байна даа.
-Ер нь яагаад таеквандогийн спортыг сонгон хичээллэх болсон юм бэ?
-Хүний сонирхол л юм даа. Ингээд хэлэхээр хүмүүс гай¬хах байх. Гэхдээ
би өндөр болохын тулд таеквандогийн спортоор хичээллэж эхэлсэн. \инээв\
Би чинь их намхан хүн шүү дээ. Сургуулилтын явцад байнга сунгалтын
дасгал хийдэг, мөн эр зоригийн спорт учраас өөрөө өөрийгөө ялан дийлэх
зорилготойгоор л энэ спортод хөл тавьсан. Тэр үед эх орноо ДАШТ-д
төлөөлөн оролцож, ийм амжилт гаргана гэж зүүдлээ ч үгүй явлаа. Байн¬га
дасгал сургуулилт хийж эхэл¬сэнээсээ хойш өөрийн эрхгүй таеквандогийн
спортод дурлаж эхэлсэн.
-Тэгээд өндөр болсон уу?
-Үнэнийг хэлэхэд өсөөгүй л дээ.Хичээгээд А, Б-ээр суудаг ч гэсэн
өсөхгүй байгаа юм. Гэхдээ надад амжилт гаргах сайхан байна. Тэр үед энэ
спортоор хичээллэчихвэл өндөр болох юм шиг санаж дэндүү ахархан бодсон
байна билээ. Таеквандо бол аугаа спорт. Хүнийг хүмүүжүүлнэ, ухааруулна.
-Чиний оролцсон төрлөөс Монгол Улс анх удаагаа медаль хүртсэн
гэж дээр хэлсэн шүү дээ. Тэр том тэмцээнээс медаль хүртэж, Монгол Улсын
төрийн далбаа Болгар улсын тэнгэрт мандах тэр мөчид чамд юу бодогдож
байсан бэ?
-Би зүүдлээд байна уу гэж бодсон. Бүр өөрийгөө чимхэж үзсэн. Хажууд
зогсч байсан найздаа намайг нэг чим¬хээ¬дэхээч гэж хүртэл хэлсэн. Яагаад
гэвэл таеквандогийн дэлхийн аварга шалгаруулах тэр том тэмцээнд анх
удаа¬гаа оролцсон. Хэдийгээр сэт¬гэлзүйгээ сайн бэлтгэсэн байсан ч,
амжилтдаа үнэндээ итгэж чадаагүй. Медалиа авсаныхаа дараа хазаад,
тэврээд л. Улаанбаатарт ирэх хүртлээ медалиа энгэрээсээ салгаагүй.
-Хамгийн хүчтэй өрсөлдөгчдөө нэрлээч, аль улсын тамирчид хамгийн чанга байв?
-Сул тамирчин гэж байдаггүй. Сул бэлтгэл гэж байдаг байх. Бүх
тамирчид хүчтэй. Хэн сайн бэлтгэл сургуулилтаа хийсэн, хэн азтай, одтой
нь ялна. Хосинсулын төрөлд дэлхийн 13 улсын тамирчин оролцсон. Финалд
манай шигшээ баг ОХУ, Болгар, Солонгос улсын тамирчидтай тунаж үлдсэн.
Манайх Солонгосын багийг ялаад финалд шалгарсан ч, маргааш нь финалын
тэмцээнд нэг онооны зөрүүтэйгээр ялагдчихсан. Тамирчид бүгд хүчтэй, жигд
бэлтгэлтэй байсан. Ер нь бэлтгэл сургуулилт, сэтгэлзүйн бэлтгэлийг
тамирчин хүн хослуулсан байх ёстой юм байна гэдгийг энэ удаагийн
тэмцээнээс ухаарлаа.
-Чиний мөрөөдөл юу вэ?
-Таеквандогийн ДАШТ-ий амжилтаа бататгах. Зүгээр ч нэг бататгах бус
өнгийг нь хувиргахыг хүсч байна. Хэрэв ингэж чадвал миний мөрөөдөл
биеллээ оллоо гэсэн үг. Цааш цаашдынхаа тэмцээн уралдаанд хичээгээд сум
орон нутаг, улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах том мөрөөдлийг
тээж явна. Мөрөөдлөө биелүүлэх хамгийн анхныхаа алхмыг сая хийсэндээ
баяртай байна. Ер нь мөнгөн медалийг нь хүртсэн юм чинь төрийн дууллаа
яагаад эгшиглүүлж болохгүй гэж. Миний хувьд урдаа тавьсан том зорилт,
мөрөөдлөө биелүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.
-Аливаа амжилтын цаана гэр бүл байдаг гэдэг. Үр хүүхэд нь
амжилт гаргахад өөрөөс нь ч илүү баярладаг хүмүүс бол ээжүүд. Магадгүй
чиний амжилтад ээжийн тань залбирал, амжилт ерөөж өргөсөн сүүн цацал нь
нөлөөлсөн ч юм бил үү?
-Тийм шүү. Намайг дэмжиж, хайрлаж, хүндэлдэг бүх хүмүүсийнхээ ачаар л
би амжилт гаргасан гэж бодож байна. Ялангуяа ээж минь байна. Тэмцээнд
явдаг өдөр ээж гаргаж өгсөн. "За миний хүү эргээд ирэхэд чинь ээж нь
хөдөө явчихсан байна. Сайн яваад, амжилт гаргаад ирээ¬рэй” гэж хэлээд
миний нэг хацрыг үнсээд "иргээд ирэхэд чинь нөгөө хацрыг нь үнсэнээ”
гэсэн. Тэр үед ээжийгээ тэврээд уйлмаар санагдаж билээ.
Гэхдээ миний хамгийн их хүсч байсан зүйл ДАШТ-ий алтан медаль. Ямар ч
хүн аварга болохыг хүсдэг. Энэ дашрамд ээждээ маш их хайртай гэдгээ
хэлье. Мөн намайг ойлгож, дэмждэг ханьдаа баярлалаа. Хэдэн сараар
бэлтгэл сургуу¬лилт хийгээд, үр хүүхэд, хань ижилгүй мэт л явдаг хүн шүү
дээ би. Хань минь бүх талаар намайг дэмжиж, түших тулгуур минь болж
яв¬даг. Цаашдаа улам амжилт гаргахын төлөө хичээнэ. Ямар ч байсан
мө¬рөөдлөө биелүүлж, аваргын алтан медалийг авахаас наана санаа минь
амрахгүй.
-Чамтай уулзахаасаа өмнө фэйсбүүк хуудас дахь зурагнуудыг чинь
сонирхож байлаа. ДАШТ-ий үеэр толгой дээрээ жанжин малгай тавьсан
сонирхолтой зураг тэнд байсан. Тэр малгайг Монголоос авч явсан уу?
-Олон улсын таеквандогийн Оргио багш маань олон том тэмцээн
уралдаанд оролцож байсан туршлагатай хүн шүү дээ. Багш өөрсдийнхөө гол
билэг тэмдгээ тэмцээнд авч явах хэрэгтэй. Үндэсний соёл гэдэг тэмцээн
уралдаанд чухал байдаг юм гэж зөвлөсөн. Тиймээс жанжин малгайгаа
үндэсний билэг тэмдгийн зориулалтаар авч явсан юм. Тэмцээнд орохынхоо
өмнө мал-гайгаа өмссөн. Хүмүүс их сонирхдог юм билээ. Чингисийн Монгол
гээд зургаа авахуулах гэж дараалал үүсгээд. Үнэндээ тэр малгайг дэлхий
анддаггүй юм билээ. Тэр үед Монголоороо омогших сэтгэл төрж байсан.
Д.Даваа
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин