| |
Видео
Шинэ мэдээ
Х.Сүнжидмаа дэлхийн хошой аварга болов
Сонирхогчдын сумо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн Монгол улсад анх удаагаа долдугаар сарын 30-31-нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд 23 орны 80 орчим тамирчин багийн болон ганцаарчилсан ангилалд өрсөлдөв.
Тэмцээний багийн төрөлд Японы эрэгтэй, эмэгтэй баг алтан медаль хүртсэн бол Монгол, Египет мөнгө, Польш, ОХУ хүрэл медалийг хүртлээ. Нийлбэр дүнгээр Японы баг залуучуудын ДАШТ-д түрүүлэв.
Тэмцээний
багийн төрөлд манай улсын эрэгтэй, эмэгтэй багууд мөнгөн медаль хүртсэн
бол ганцаарчилсан төрлөөс хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль
хүртсэн.
Тодруулбал, хүнд жинд Б.Төрболд, Х.Сүнжидмаа нар алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болов. Мөн О.Мөнхцэцэг мөнгөн медаль, У.Бямбажав, Б.Бадрал, Б.Батчимэг нар хүрэл медаль хүртсэн юм.