|
Видео

Шинэ мэдээ

“Химийн цом”-оос боксчид хос алтан медаль хүртжээ

Германы Халле хотноо болсон "Химийн цом” боксын олон улсын тэмцээн өндөрлөхөд Монголын боксчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медалийн эзэд болов.

Сонирхогчдын боксчдын дунд өндөр чансаатай А зэрэглэлийн олон улсын тэмцээнд тооцогддог энэ удаагийн тэмцээнд 19 орны 120 боксчин хүч, ур чадвараа сорин өрсөлджээ. Манай тамирчдын хувьд хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр Узбек, Германы дараа гуравдугаар байрт бичигдлээ.

Тэмцээний алтан медалийг "Ариг банк”, "Алдар” спорт хорооны тамирчин Б.Чинзориг /64 кг/, "Ариг банк”, "Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Түвшинбат /69 кг/ нар хүртсэн бол ОУХМ Г.Ган-Эрдэнэ /49 кг/ мөнгө, ОУХМ А.Нурлан /52 кг/, С.Эрдэнэбаяр /81 кг/ нар хүрэл медалийн эздээр тус тус тодорлоо.

Д.Өлзий montsame

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler