|
Видео

Шинэ мэдээ

С.Баярцогт гадаад руу зугтах гэж байна уу?

С.Баярцогт гадаад руу зугтах гэж байна уу?

Ардчилсан Нам ирэх сонгуульд ялагдах нь тодорхой болов уу?
Нэг ийм "Шум” олон нийтийн сүлжээгээр тараад байна.

"Ардчилсан Намын Зүрх, тархи, ходоод нь болсон Агуу Хор найруулагч Ноён С.Баярцогт гадагшаа явах гэнээ" гэцгээж байна.

Хэрэв тийм бол Оюу Толгойн гэрээг баталсныхаа дараа Офшор дансандаа бүхэл бүтэн Сая доллар мартах болтлоо хөлжиж баяжсан энэ эрхэм , Нам нь ялах найдваргүй болмогц зугтаах аргыг сонгож байна уу гэсэн асуулт нэн түрүүнд тавигдана.
2000 онд Ардчилсан Нам бараг газрын хөрснөөс арчигдталаа ялагдсан .
Харин ялагдмагцаа одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд нараасаа авахуулаад , сурч боловсрох нэрийдлээр бүгд Америк руу зугтсан юм .
Үйлийн үрт Н.Энхбаяр "Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орохдоо "Ардчилсан Намынхан ялагдчихаад миний өрөөний үүдэнд зогсож байгаад битгий шоронд хийгээрэй гэж гуйцгаагаад байсан. Би ч бас за яахав дээ гэж бодоод хөдлөөгүй” хэмээн ярьсан билээ.
Түүх давтагдаж байх шиг байна.
Гэхдээ Ардчилсан Нам Засгийн Эрхийг авмагцаа МАН шиг тэвчээртэй , хүлээцтэй байж чадалгүй , бараг л МАН-ынхнаар шорон дүүргэх шахсаныг бид бүгд харсан билээ. Хамгийн түрүүнд өнөө өршөөгөөд явуулсан Н.Энхбаярыгаа 700 цагдаа, Тусгай Хүчнийхнээр хүч түрэмгийлэн дуулиан шуугиантайгаар баривчлан авч явсан .
За энэ ч яахав өнгөрсөн явдал. Харин одоо бол байдал тэс өөр болсон.
МАН-ынхнаас гадна Монголын ард түмэн бүгдээрээ шахуу Ардчилсан Нам болон Ардын дайснаар шахуу цоллогдоод байгаа С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарт дургүй болсон.
Зөвхөн өнөө маргаашдаа л эдний мэдэлд харьяалагдаж буй цэрэг цагдаа, АТГ-ын хүчээр л энэ их дургүйцлийг арай чүү тогтоон барьж байгаа. Идэж уухаа, идэж ууснаа аргацаахын тулд "Гадаадын хөрөнгө Оруулагчдыг үргээлээ” гэдэг ганцхан шалтгийг захиалгаар бичүүлэн өдөр хоногийг арай чүү өнгөрөөж байна.
Тийм болохоор энэхүү "Шум” зүгээр ч нэг цуу яриа биш байх. Ардчилсан Нам ялагдчих юм бол эд нарыг хэн өмөөрөх билээ.
МАН мэдээж өмөөрөхгүй.
Мөн Н.Энхбаярыг яаж бариад явж байсныг харсан , Ноён Уул, Оюу Толгой, Таван Толгой гээд шил шилээ даран овоорсон эмзэг асуудлуудад дэндүү хэрцгий харгис хандсан тул Ард олон ч эднийг өмөөрөхгүй гэдэг дээр мөрий тавьсан ч алдахгүй. 
Ойрноос хэрэг түвэгт холбогдсон, идэж ууж шамшигдуулсан этгээдүүд гадаадын иргэн болчихсон тууж явдаг Моод дэлгэрээд байгаа.
Харин зугтдаг дээрээ тулбал С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар Америкийн иргэн болсон уу , үгүй юу гэдэг нь харин анхаарал татсан асуудал болон үлдэж байна.

Б.Төр DMNN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler