
АН-ынхан УИХ-ын гишүүн Г.Уянгын шидсэн чулуунд бүдэрч, ҮЗХ-гоо
хуралдуулж чадахгүй сандарч байна. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг УИХ-ын дарга
З.Энхболдод өргөн барьсан нь эрх баригч намынхныг ийнхүү сандралд
орууллаа. Тиймээс ч АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
Л.Эрхэмбаяр "Засгийн газраа авч үлдсэний дараа ҮЗХ-гоо хуралдуулна"
гэдгээ шулуухан мэдэгдсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах
асуудлыг өргөн барьсны дараа эрх баригчид үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг
Төрийн ордонд бужигнав. Эцэст нь "Шударга ёс" эвслийн бүлэг " Ерөнхий
сайд Ч.Сайханбилэгийг эдийн засгийн хүндрэлтэй ийм цагт огцруулах нь
тохиромжгүй" гэсэн шийдвэр гаргажээ. Эсрэг талд нь УИХ-ын гишүүн
Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нар тусдаа хуралдаж, Ч.Сайханбилэгийг
огцруулах шийдвэрээ хамгаалж үлдэхээр болсон. Тэгвэл МАН-ын бүлгийнхэн
Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд
суусангүй. Ч.Сайханбилэгийг тойрсон улс төр Төрийн ордонд үргэлжилсээр
байна. Юутай ч Г.Уянгын шидсэн улс төрийн чулуу эрх баригчдыг барьц
алдууллаа.
С.Төр