| |
Видео
Шинэ мэдээ
"АН-аас МАН-д хандсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зөвшилцөх бичигт "Сайханбилэгийг дэмжих боломжгүй" гэсэн хариу өгөх шийдвэрийг гаргалаа"
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийн тухай хэлэлцсэн бол үүний дараа үргэлжлүүлэн Удирдах зөвлөл нь хуралдсан байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа "АН-аас МАН-д хандсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зөвшилцөх бичигт "Сайханбилэгийг дэмжих боломжгүй" гэсэн хариу өгөх шийдвэрийг гаргалаа" гэжээ. Өнөөдөр үдээс хойш хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар оролцож, хуралдаан үндсэндээ зургаан цаг орчим үргэлжилсэн юм.