|
Видео

Шинэ мэдээ

Сайдын суудлыг нь надад өгчих гэсэн гэв үү?

Сайдын суудлыг нь надад өгчих гэсэн гэв үү?Эрүүл мэнд, спортын дэд сайд Л.Атармаа осолд орж, эмчилгээ хийлгэж байгаа. Нэлээд хүнд гэмтсэн гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан. Тэгвэл түүний албан тушаалыг булаалдсан нэгэн хачирхалтай явдал МАН-д болжээ.

 

МАН-ын нэгэн нарийн бичгийн дарга нь Ерөнхий нарийн бичгийн дарга дээрээ орж, "Эрүүл мэнд, спортын дэд сайдын ажлыг надад өгчих, би энэ албыг авъя” гэсэн хүсэлт тавьсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Тэрээр өмнө нь МАН засагт хамтрахад дэд сайдад яригдаж байгаад албан тушаалд хүрч чадаагүй ажээ. Нарийн бичгийн даргынхаа энэхүү "хүсэлт”-ийг Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нь эсэргүүцэж, улмаар энэ асуудал МАН-ын дотоодод нэлээд зөрчил үүсгээд байгаа гэнэ.

 

Түүнийг МАН доторх нэгэн томоохон фракцын тэргүүн, засагт алба хашиж буй эрхэм ятгасаар Ерөнхий нарийн бичгийн дарга руугаа оруулсан гэж энэ намынхан дунд  яригдаж байна.

Сүүлийн жилүүдэд монгол хүний мөс чанар муудсан тухай дээр дооргүй л ярих болсон.

 

Бас албан тушаалд дурласнаа нууж хаахаа больсныг бид бүгд мэднэ. Гэхдээ арай ч дээ гэмээр ийм үйл явдал МАН-д болсон гэх. Арай ч үгүй байлгүй гэж найдъя.

 

Б.ДАМДИН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler