Видео
Шинэ мэдээ
Дэд сайдын автомашин хонь мөргөж осолджээ
Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа осолд орж биеийн байдал нь тааруу байна. Ослын улмаас дэд сайдбн нөхөр болох 48 настай эрэгтэй Г нь нас бараад байгаа юм. Тэрбээр "Баруун бүсийн эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн нөхцөл байдлын үнэлгээ, цогц сургалт”-ыг Завхан аймгийн Улиастай хотод зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буцах замдаа ийнхүү Булган аймагт осолджээ.
Осол Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Боргочингийн гүүрнээс баруун тийш 6 км-ын замд болсон бөгөөд ослын шалтгаан нь НТЗАвто баазын Т.Ландкрузер маркийн автомашины жолооч Б нь хонь мөргөж онхолдсон байна. Уг ослыг Булган аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.
