|
Видео

Шинэ мэдээ

Завхан гол тэлж малчдын гэрт нэвтэрчээ

Завхан голын ус тэлсний улмаас  Говь-алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн малчид өвөлжөөндөө суурьшиж чадахгүй болжээ. Завхан голын хоёр талд ная гаруй өрх өвөлждөг бөгөөд үүссэн нөхцөл байдалтай холбогдох албаны төлөөллүүд газар дээр нь очиж танилцсан байна.

 

 

Одоогоор Бүрэн багийн Бумба хэмээх газар буюу голын дээд хэсэгт суурьшин амьдардаг 15 малчин өрхийн гэр болон бууцанд нь ус оржээ. Иймээс айлууд хөлдүү газрыг галаар гэсгээж, шинэ хашаа хатган барьж, суурьшиж эхэлсэн байна. Ус тэлсэн гол шалтгаан нь Тайширын усан цахилгаан станц гэнэ. Өмнө нь Тайширын станцаас Завхан гол руу 2 агрегатаар ус тавьдаг байсан аж. Энэ жил станцаас тавих усны хэмжээ огцом нэмэгдэж, өмнөх жилүүдээс 20 орчим км-ээр тэлж, ойр орчмын малчдын өвөлжөө руу ус орж эхэлсэн байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler