|
Видео

Шинэ мэдээ

“Үдийн цай” хөтөлбөрөөс зөрчил илэрлээ

Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын зарим сургуулийн "Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчдийн өмнөх жилийн гэрээг энэ хичээлийн жилд дахин сунгасан нь хууль бус шийдвэр болсон тухай гомдол, мэдээллийг хянан шалгав.

Хяналт шалгалтад Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн Чингэлтэй дүүргийн 49, 50, Хан-Уул дүүргийн 18, 115, 41, Сүхбаатар дүүргийн 6, Баянзүрх дүүргийн 111, 33, Баянгол дүүргийн 22 /”Оюуны ундраа”/ дугаар сургуулиудын "Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч-түрээслэгчдийн үйл ажиллагааг хамрууллаа. Дээрх хяналт шалгалтын явцад 2014-2015 оны хичээлийн жилд "Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч цайны газрын үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан зарим иргэн, аж ахуйн нэгж нь зөвхөн багш, ажилчид, сурагчдад төлбөртэйгөөр худалдах хоолыг бэлтгэдэг, харин сурагчдын "Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд нэг сурагчид ногдох 600 төгрөгийн төсөвт өртөг бүхий хоол, хүнсийг шалгаруулж, гэрээ байгуулсан түрээслэгчээс бус сонгон шалгаруулалтгүйгээр өөр хөндлөнгийн этгээдүүдээс тухайн сургууль нь шууд худалдан авах, мөн сурагчдад халуун хоол, ундаар огт үйлчлэхгүй байх, бага насны хүүхдэд худалдахыг хориглосон, нүүрс-ус, сахарын хэт өндөр агууламжтай бараа, бүтээгдэхүүнийг сургууль дотор худалдах, цайны газрын түүхий эд нь шинжилгээний бичиггүй, ажилтнууд нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, цэвэрлэгээ ариутгал хангалтгүй зэрэг зөрчлүүд түгээмэл гарчээ.

Энэ мэт олон тооны зөрчил гаргасан, өмнөх хичээлийн жилийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй түрээслэгчдийн гэрээг сунгаж, үргэлжлүүлэн ажиллуулах нь холбогдох хууль, журамд нийцэхгүй, эрх зүйн үндэслэлгүй байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан "олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” үүссэн байна. Иймээс Чингэлтэй дүүргийн 49, 50, Хан-Уул дүүргийн 18, 115, 41, Сүхбаатар дүүргийн 6, Баянзүрх дүүргийн 111, 33, Баянгол дүүргийн 22 /”Оюуны ундраа” цогцолбор/ дугаар сургуулиудын "Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч-түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулах талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Боловсролын газарт албан бичиг хүргүүллээ.

Б.Чимэг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler