| |
М.Батчимэг гишүүн тагнуул З.Пагмажавтай ямар холбоотой байв
УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав эх орноосоо урвасан гэх зүйл ангиар шүүхээс 16 жилийн ял сонссон тухай мэдээлэл өчигдрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуулиан боллоо. Үүнтэй холбоотойгоор М.Батчимэг гишүүнээс сэтгүүлчид зөвлөхийнх нь тухай тодруулж, та яагаад ийм хүн зөвлөхөөр ажиллуулж байв хэмээн байцааж эхэлсэн.
М.Батчмимэг гишүүн "Миний хувьд энэ тухай мэдэхгүй.Хувиараа орчуулга хийдэг байсан. тэр нь л энэ хэрэгтэй нь холбоотой бололтой” гэсэн хариултыг өгсөн юм. Тэгвэл үдээс хойш Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц өөрийн биеэр Төрийн ордонд ирж Батчимэг гишүүнтэй өрөөнд нь уулзсан байна. Тэдний уулзалт удаан үргэлжлээгүй гэнэ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан, Ерөнхийлөгчийн хүн гэх тодотголтой М.Батчимэг гишүүний тухай мэдээлэл Төрийн ордноос хальж байна.
Тухайлбал, нөхөр Ц.Эрдэнэбаяр нь Тайванийн 100 хувийн хөрөнгө оруулалттай "Кей энд Ти” констракшны захиралаар ажилладаг. Аман хуур хорооллыг барьж босгосон гэдэг. Мөн М.Батчимэг гишүүн улстөрд орохоосоо өмнө буюу 2005-2008 онд Тайвань дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан аж. БНХАУ-д боловсрол эзэмшсэн юм байна.
Тэгвэл эх орноосоо урвасан З.Пагмажав гэгч хэн вэ?
3.Пагмажав нь УИХ- ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс эхлэн зөвлөхөөр нь ажиллаж иржээ. 2005-2008 онд Бээжингийн Ардын их сургуулийн Олон улсын харилцааны сургууль, Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан.
2000-2001 онд Тайванийн Улс төрийн их сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнд мэргэжил дээшлүүлжээ. 1995-1999 МУБИС-ийн Дорно дахины тэнхимийн хятад хэлний факультет, Хятад хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. 1984- 1994 Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн хоёрдугаар сургуулийг дүүргэжээ. 1999 оноос өнөөдрийг хүртэл Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Стратеги судалгааны хүрээлэнгийн Олон улсын аюулгүй байдал судлалын үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан, шинжээч, судлаач, төвийн дарга хийж явжээ. Хятад хэлтэй гэнэ.
Б.Санчир
Эх сурвалж: TIMES.MN