| |
Лүнгийн замыг "там" болгосон гэх Д.Дамба-Очир Шадар сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр ажиллана
Монгол улсын Шадар сайдаар МАН-ын ЕНБДарга асан У.Хүрэлсүх томилогдоод буй билээ. Үүний дараахан нь түүний эрхлэх асуудлын хүрээнд багтдаг ШӨХТГ-ын дарга О.Магнай У.Хүрэлсүхтэй үнэт зүйл, зарчим таарахгүй гэсэн үндэслэлээр ажлаа өгсөн юм. Түүний орыг залгах болон өөрийн харьяанд байдаг Мэргэжлийн хяналт,Онцгой байдлын газрын дарга нарыг шадар сайд томилох учиртай. Юутай ч шадар сайд У.Хүрэлсүх өөрийн зөвлөхүүдийг томилж эхэлжээ. Шадар сайдын ахлах зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан, "Лүн”-гийн хэмээх Д.Дамба-Очирыг томилж, зөвлөхүүдээрээ УИХ-ын гишүүн асан Д.Батбаатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гадаад бодлогын зөвлөх асан, НАМЭХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Л.Саянаа нарыг ажиллуулахаар болсон байна. Эдгээрээс Л.Саянаа бол англи хэлнийн өндөр мэдлэгтэй эмэгтэй тул У.Хүрэлсүхэд тус болно.
Харин нөгөөх хоёр нь дэндүү олон хариуцлаггүй зүйлст нэр холбогдсон улс
төрчид билээ. Д.Батбаатарын хувьд УИХ-ын гишүүн , УИХ-ын Тамгын Газрын
дарга, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын дарга, Ерөнхий сайдын зөвлөх,
УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, "Эрдэнэс Оюу Толгой” компаний захирлаар
ажиллаж байсан нэгэн юм. Д.Батбаатарыг Мэргэжлийн Хяналтын
Ерөнхий газрын даргаар ажиллаж байх үед л "Азийн Чоно” гэх архинд хүмүүс
хордон амиа алдаж байлаа. Гэтэл ийм л хариуцлаггүй этгээд
шадар сайдын мэргэжлийн хяналт хариуцсан зөвлөхөөр томилогдон, уг албаа
дахин хариуцахаар болж байна.
Д.Дамба-Очирыг Монголчууд андахгүй. "Очир” төв нэртэй авто замын
компанитай бөгөөд МАН-ыг эрх барьж байх үед ямар ч аргаар юм замын
голлох тендерүүдийг авдаг. Харамсалтай нь түүнийгээ хугацаанд
хийдэггүйгээр үл барам хамгийн муу чанартай гүйцэтгэдэг гэгддэг.Түүний
хувийн компани Улаанбаатар-Лүнгийн 135 км замыг барих ажлыг 2006 онд
тендерт ялж авсан ч эвдрэл ихтэй, стандартын дагуу баригдаагүй гэсэн
үндэслэлээр 2011 он хүртэл уг замыг нь улсын комисс хүлээж аваагүй юм.
Иймээс ч иргэдийн дунд Лүнгийн замыг Дамба-Очирын зам гэх, замын тендер
чанаргүй гүйцэтгэхийг Дамба-Очирдох гэсэн үг хэллэг хүртэл үүссэн
билээ.
Э.Мягмар Sonin