|
Видео

Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх Тайванийн тагнуул байжээ

УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх Тайванийн тагнуул байжээУИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавт эх орноосоо урвасан хэргээр 16 жилийн ял оноожээ. Уг хэргийг шүүх хурал өнгөрсөн сарын 26-нд Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхэд болсон байна.

З.Пагмажав нь Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсан нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж дээрх ялыг оноосон байна

.Эрүүгийн хуулийн 79.1

 

З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс л зөвлөхөөр нь ажиллаж байсан нэгэн. М.Батчимэг гишүүний хувьд Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан.

УИХ-ын гишүүн М.Батчимэгийн намтар

 

Дээрх мэдээллээс гадна ноцтой мэдээлэл гарсан нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Өршөөлийн тухай хуульд тависан хоригийг улстөрчид хүлээж авахаар болсон нь эх орноосоо урвасан гэгдэж байгаа З.Ханджавыг Өршөөлийн тухай хуульд хамруулахаар тохиролцсон тухай юм. Саяхан баталсан Өршөөлийн тухай хуулийг эргүүлэн татаж, эх орноосоо урвасан хүнийг өршөөлд хамруулна гэсэн заалт оруулахаар яригдаж байгаа нь үнэн бол юу болох вэ гэдэг асуултыг уншигч танд үлдээж байна.

У.Жанцан

 

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler