| |
Видео
Шинэ мэдээ
АН-ын улстөрийн тоглолтууд барьцаа бас дахин барьцаагаар үргэлжилж байна
-Хэдийгээр О.Баасанхүү ХЭГ-ын дарга, сайд С.Баярцогтыг өргөн барьж байгаа ч цаана нь АН-ын толгой хэсгийнхэн харагдаад байна-
Өнөөгийн эрх баригч АН-ын дотоод тэмцэл хурцадсаар байна. МАН-ын зургаан сайдыг Шинэчлэлийн Засгаас хөөн гаргаж, орных нь сайд нарыг томилохтой холбоотой асуудлаар энэхүү байдал улам цэцэглэсэн. Эдүгээ тэр нь АН-д хэн нь хэн бэ гэдэг тэмцэлд хүргээд байгаа нь тун ойлгомжтой байна.
Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хувиар өөрийн Засгийн газарт орох сайд нарыг сонгож нэр дэвшүүлэх "хууль”-тай ч түүнд энэхүү эрхийг нь АН-ын дарга З.Энхболд болон намынх нь фракциуд олгохгүй байсаар эцэст нь нэг юм өглөө.
Хэдийгээр өнгөрсөн хавар Зи өөрөө АН-ыг фракцгүй болгож байгаагаа зарласан боловч сайдын суудлаас болж МоАХ, "Алтан гадас”, "Шонхор”, МҮДН-ээрээ талцан "алалцсан”. Үүн дээр нь дэд сайдуудын суудал ч нэрмээс болж их юм болов.
Ч.Сайханбилэг МАН-ын зургаан сайдыг өргөн барихгүй хэмээн цахалж улмаар намынхаа ҮЗХ-г хуралдуулж, дарга болохыг хүссэн ч одоогийн дарга нар нь түүнийг шахсаар хурал ч хуралдуулалгүй өргөн бариулж, огцруулж дөнгөсөн.
Ингээд АН-ын "үүрэг гүйцэтгэгч” дарга нар болон Гүйцэтгэх зөвлөлөөсөө сайд болгохоор нэрийг нь дэвшүүлсэн Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр нарыг Ч.Сайханбилэг өөрийн танхимдаа оруулахыг хүсээгүй. Тиймээс ч намрын чуулган эхлэх хүртэл сайд томилох асуудлыг хойшлууллаа гэсэн.
Гэсэн ч З.Энхболд УИХ-ын даргын "хувьд” хуулийн хугацаандаа буюу энэ сарын 6-ны дотор сайд нарынхаа нэрсийг өргөн барихыг шаардаж эцэст нь түүнийг Ч.Сайханбилэг ёсоор болголоо.
Ийнхүү Ч.Сайханбилэг байнга ялагдаад байгаа учир дараагийн удаа ялахын тулд З.Энхболдыгоо АНУ руу хуралд явсан хойгуур АН-ынхаа ҮЗХ-ны гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн гэх. Тэр АН-ын ҮЗХ-г хуралдуулахын тулд дор хаяж 100 хүний гарын үсэг цуглуулах шаардлагатай.
Энэ сацуу нэгэнт МАН-ыг Засгаас гаргасан учраас дэд сайд нарыг нь мөн чөлөөлөв. Тэгээд орных нь дэд сайд нарыг томилох гэтэл бас л фракц, бүлэглэлүүдийг төлөөлсөн авч ч болохгүй, хаяж ч болохгүй нөхдүүдийн нэрс ороод ирэх нь тэр. Тиймээс бас л томилж чадахгүй гацаанд орчихсон.
Энэ нь ч Ч.Сайханбилэгийг ҮЗХ-ны гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулах нэг гол нөхцөл болсон нь тодорхой. АН-аас дэд сайд нэр дэвшээд байгаад Д.Цэрэнчимэгийг Дорнодын АН-ын олонх гишүүд эсэргүүцсэн бол Н.Мөнхдашийг бас л Дарханы АН-ынхан эсэргүүцэв.
Мөн сайд, дэд сайд нарын асуудалтай холбоотойгоор АН-ын дэргэдэх АЗХ төдийгүй АН-ыг шинэчлэх хөдөлгөөний залуус ч асуудлыг ултай суурьтай авч үзэхийг шаардсан. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ч.Сайханбилэгийг огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Энэ бүхэн АН-ын дотоод тэмцэл улам хурцдаж байгааг харуулахын сацуу, нэг л юм болох нь гэсэн хүлээлтийг үүсгээд байсан. Нээрээ ч асуудал ёсоороо болж Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг бүрэн болгосон ч эргүүлээд ЗГХЭГ-ын дарга буюу Ч.Сайханбилэгийн нэг тал нь болох С.Баярцогтыг огцруулах тухай тогтоолын төслийг З.Энхболд хүлээн аваад байна.
Энэхүү тогтоолын төслийг Өргөдлийн байнгын хорооны дарга МАХН-аас УИХ-д орж ирсэн "оймсонд хавчуулагдагч” хэмээх О.Баасанхүү өргөн барьсан ч түүний ард З.Энхболд нар байгаа гэх бор шувуу хаа сайгүй нисч эхлээд байна. Барьцаа, барьцаа давхар барьцаа гэсэн дарааллаар АН-ын улстөр үргэлжилсээр байна.
Г.Самбаа
Эх сурвалж: Gereg.mn