|
Видео

Шинэ мэдээ

СОНГУУЛИЙН ӨМНӨ УУЛ УУРХАЙН ЛИЦЕНЗИЙН НАЙМАА ХИЙСЭН ХЭРЭГТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БУРУУТГАГДААД БАЙНА

СОНГУУЛИЙН ӨМНӨ УУЛ УУРХАЙН ЛИЦЕНЗИЙН НАЙМАА ХИЙСЭН ХЭРЭГТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БУРУУТГАГДААД БАЙНА

 

ANI
 буюу Asian News International гэдэг дэлхий даяар 100 гаруй төлөөлөгчийн газартай Ази тивийн хамгийн том мэдээллийн агентлагаас энэ ноцтой мэдээг дамжууллаа. Мэдээ өдөр тутмын "Business Standard" сонины 6 сарын 16-ны дугаарт гарсан юм.

МАНАН, МАХН бол гэмт этгээдийн бөөгнөрөл гэдгийг бүгд мэддэг болжээ. 
Энэ бол хар пиар биш энд Ц.Элбэгдоржийн юу хийж явдаг олон зүйлийн бодит нэг фактын тухай орчуулга.


СОНГУУЛИЙН ӨМНӨ УУЛ УУРХАЙН ЛИЦЕНЗИЙН НАЙМАА ХИЙСЭН ХЭРЭГТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БУРУУТГАГДААД БАЙНА

Улаанбаатар, Монгол Улс, 2013 оны 6 дугаар сарын 16-ны өдөр (Asian News International, ANI): 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон түүний ойрын хамсаатнууд нэгэн Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчид алтны лиценз амлаж, толгойг нь эргүүлэн ямар ч алт байхгүй орд өгч луйвардсан хэрэг гарсан нь түүний дахин сонгуульд муугаар нөлөөлж болзошгүй байна.

Энэ луйвар нь 2012 оны дундуур явагдсан боловч Монголын Засгийн Газрын зүгээс өнөөг хүртэл өөрийн нөлөөг ашиглан нуун дарагдуулж байсан байна.

Уул уурхайн "тэсрэлтийн” үр дүнд Монголын эдийн засаг эрчтэй өсч байгаа.

 

Тэргүүлэх хөрөнгө оруулагчид Монголыг Төв Азийн Кувейт гэж нэрийддэг боловч газар аваад байгаа авилгал, улс төрийн тэмцэл болон хөгжлийн эхний шатандаа байгаа шүүхийн тогтолцоо нь хөгжил дэвшлийг хойш татахаар байна.

Энэ улс маш их хэмжээний алт, зэс, нүүрс гэх мэт ашиглагдаагүй байгалийн баялагтай бөгөөд одоог хүртэл ядуу зутруу амьжиргаатай байсаар байгаа.

Хэд хэдэн томоохон уул уурхайн төсөлд орж ирэх гадаад хөрөнгө оруулалтыг дагасан эдийн засгийн "тэсрэлт” явагдах үндэс суурь тавигдаад байна. Мэдээж энэ нь хувийн болон улс төрийн ашиг хонжоо хайгчдад сайхан боломж гаргаж өгч байгаа нь дамжиггүй.

 

Бидэнд байгаа мэдээнээс харахад, Ерөнхийлөгч Элбэгдоржийн хүмүүс Өмнөд Солонгосын нэгэн хөрөнгө оруулагчид Монголын төрийн зүгээс дэмжлэг, туслалцаа үзүүлэх санал тавьсан байна.

 

Хариуд нь хөрөнгө оруулагч Улаанбаатар хотын өвлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаанаар халдаг шалны хавтанг үндэсний гэрт амьдарч, өвлийн хүйтэнд нүүрс түлж амь зогоодог гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулах хүмүүнлэгийн санал тавьжээ.

 

Улаанбаатар хотын хүрээлэн буй орчны асуудлыг хариуцсан түшмэл Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчийг хүлээн авч уулзан Монголын төрийн зүгээс түүнд талархал болгож 5 сая доллараар өндөр чанарын алтны нөөцтэй уурхайн лицензийг өгч болох тухай мэдэгджээ.

 

Мөн Германы нэгэн компанид 10 сая долллараар уг лицензийг санал болгохоор төлөвлөчихсөн байсан тул энэ нь маш өвөрмөц сайхан боломж гэдгийг онцолсон байна.

Ингээд урхи тавигдав. Үүний гадуур нэгэн нууц санал гарч ирлээ. Тэд хөрөнгө оруулагчийг улс төрийн буцалтгүй тусламж нэрээр 2 сая доллар нэмж өгөхийг эелдэгээр хүсчээ. 7 сая доллар түүний хувьд ашигтай наймаа хэвээр л байв.

 

Ц.Элбэгдоржийн 2013 оны сонгуулийн мөнгөний авдар ингэж түнтийж эхлэх нь тэр.
Үүнээс хойш хэрэг зөвхөн зохицуулалт, төлөвлөлтийн асуудал болов.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Өмнөд Солонгост суугаа Монголын элчин сайдын үүрэг гүйцэтгэгч ноён Сүхээ хөрөнгө оруулагчтай уулзан тохирсны дагуу санхүүгийн гүйлгээ хийхийг хүсчээ.

 

Тун удалгүй Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга ноён Цагаан болон ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх ноён Пүрэвсүрэн нар Өмнөд Солонгост хүрэлцэн очиж тус бүр нь 150 сая воны дөрвөн ширхэг, нэг ширхэг 100 сая воны чек хүлээн авчээ. Нийт дүн нь ойролцоогооор 650 мянган доллар болсон байна.

Хөрөнгө оруулагч мөн 3 сая доллар шилжүүлж, уул уурхайн лицензтэй газраа шалгаж эхэлсэн байна. Хайгуулын ажилд 400 зуун мянган доллар зарцуулсан бөгөөд үүнийг хөрөнгө оруулагч болон Солонгосын Засгийн газрын уул уурхайн хамтын ажиллагааны байгууллага хоёр хамтран санхүүжүүлжээ.

 

Гэвч тухайн газар нутагт ямар ч алтны нөөц байхгүй байсан бөгөөд Монголын засгийн газарт мэхлэгдсэн гэдгээ ойлгож, гүн цочирджээ.

Тэднийг ихэд цочмирдуулсан гол зүйл нь алтны уул уурхайн лицензийг төрийн албан хаагчид тэдэнд санал болгосонд оршиж байгаа юм. Тэд нар Ерөнхийлөгч Элбэгдоржийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгийн тушаалаар уул уурхайн лицензийг зарсан байжээ.

 

Бүх юм албан ёсны, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байдлаар зохион байгуулагдсан байв.
Мэхлэгдсэн хөрөнгө оруулагч ноён Сүхээд асуудал босгон хөөцөлдсөн боловч тэр нь Казакстанд суугаа Монголын элчин сайдаар томилогдчихсон байжээ.

Энэ хэргийг нарийвчлан шалгаж, үнэн мөнийг тогтоох зайлшгүй шаардлага байгаа.

 

Эс тэгвээс Азийн ихэнх хэсгийг нэгэн цагт захирч байсан, Чингис хааны байгуулсан энэ улс авилгалаас улбайлан суларч, сүйрэхээр байна.

Яг ингэх зуур Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр өөрийн олон сая фунтын бизнесийн багцад Монголын эрдэс баялгийн удирдлагыг оруулж амжжээ.

Уг гэрээгээр Блэйр Монголын Засгийн газарт эдийн засаг болон бизнесийн талаар зөвлөх гэнэ.
Хэдийгээр их хэмжээний хээл хахууль, хуурамч гэрээ хэлцлүүд Ерөнхийлөгч Элбэгдорж өмнө тулгараад байгаа ч одоо түүнийг Монголын эдийн засгийг хэрхэн залуурдаж, хүрч болох өндөрлөг рүү хүргэж чадах эсэхийг харах л үлдлээ. (ANI)

Энд эх сурвалж нь англи хэл дээр.
http://www.business-standard.com/…/ahead-of-polls-mongolian…
http://in.news.yahoo.com/ahead-polls-mongolian-president-ac…

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler