|
Видео

Шинэ мэдээ

Кристинаг нас барсан гэж таамаглаж байна

Нэрт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристинаг христийн шашинтнуудыг оршуулдаг "Peachtree Christian Hospice” төвд авчирчээ. Кристинагийн гэр бүлийн гишүүд бүгд хар өнгийн хувцас өмссөн байжээ. "Охин амьд байгаа. Бид түүнийг явуулахыг хүсэхгүй байна” гэж Кристинагийн нагац эгч Пэт Хьюстон сэтгүүлчдэд ярьсан байна. Охины аав Бобби Браун сэтгүүлчдэд яриа өгөхөөс татгалзаж, "Миний гэр бүлийн нууцад битгий халдаад бай. Зайлцгаа” хэмээн хашгирчээ.

 

"TMZ” сайт "Кристина олон сарын турш ухаангүй байсан. Энэ сарын эхээр биеийн байдал нь эрс муудаж, энгийн тасгаас эрчимт эмчилгээний тасаг руу шилжсэн билээ. Тиймээс Кристина ухаан орохгүй байсаар байгаад амиа алдсан. Учир нь "Peachtree Christian Hospice”-ийн ойролцоо ямар ч эмнэлгийн машин, эмч харагдаагүй. Тэд охиныг оршуулах гэж энэ төвд ирсэн. Кристина 22 настайдаа амиа алдаж, ээжийнхээ ардаас явлаа. Өчигдөр охины сүйт залуу Ник Гордан огт харагдаагүй” гэж мэдээлжээ.

 

Зул сарын дараа Кристина Атланта хотноо байрлах гэрийнхээ угаалгын өрөөнөөс ухаангүй байдалтай олдсон юм. Шинжилгээгээр түүний тархинд цус харваснаас гадна гар болон хөл дээр гадны нөлөөтэй үүссэн шарх, сорви их байжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler